Шинэ үеийн экскаваторууд Монголд

Хуучирсан мэдээ: 2019.05.23-нд нийтлэгдсэн

Шинэ үеийн экскаваторууд Монголд

Шинэ үеийн экскаваторууд Монголд

Өчигдөр буюу 2019 оны 5 сарын 22-ны өдөр Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК нь Эс И Эс Рeсурс ХХК-д 5 ширхэг Cat-ын шинэ үеийн экскаваторуудыг гардуулах ёслолын үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Уг үйл ажиллагаанд Эс И Эс Ресурс ХХК-ний гүйцэтгэх захирал Жулиен Лаврэнс, ВАТТ ХХК-ны худалдааны төлөөлөгч Ц. Бямба-Эрдэнэ, сургалтын зааварлагч Б. Болд-Эрдэнэ болон бусад албаны ажилчид оролцлоо. Эс И Эс Ресурс ХХК нь аюулгүй ажиллагааг дээдлэн, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, ашиглалтын зардлыг бууруулах шинэ үеийн экскаваторуудыг өөрсдийн төсөл дээрээ сонгон ашиглах гэж байгаа анхны харилцагч билээ.

Тус техникийг Дэлхийн зах зээл дээр анх 2018 онд танилцуулсан ба 25 жилийн судалгаа шинжилгээний үр дүн, олон мянган харилцагч нараас ирсэн үнэтэй зөвлөмжүүдийг үндэслэн шинэ технологийн дэвшлийг шингээж бүтээжээ. Шинэ технологи нь ажлын талбар дахь бүтээмж болон аюулгүй байдлыг шинэ түвшинд хүргэсэн тул шинэ үе хэмээн тус шинэчлэлтийг тодорхойлж байна. E-Fence, Grade with Assist, Payload зэрэг технологийн тоноглолууд суурилуулагдсанаар техник нь 45 хүртэлх хувиар бүтээмжийг нэмэгдүүлж, 25 хүртэлх хувиар түлшний зарцуулалтыг багасгаж, 15 хүртэлх хувиар засварын зардлыг тус тус багасгах боломжтой болсон юм.

Эрхэм харилцагч Эс И Эс Ресурс ХХК-ний нийт хамт олон цаашдын ажил үйлст өндрөөс өндөр амжилт хүсье!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж