Х.Болортуяа “Байгаль Опен”-оос мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2019.05.23-нд нийтлэгдсэн

Х.Болортуяа “Байгаль Опен”-оос мөнгөн медаль хүртлээ

Х.Болортуяа “Байгаль Опен”-оос мөнгөн медаль хүртлээ

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, ОУХМ Х.Болортуяа Буриадын Ерөнхийлөгчийн цом буюу “Байгаль Опен” олон улсын тэмцээний 68 кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ.

Тэмцээнд ОХУ, БНХАУ, Монгол, Доминикан, БНСУ, Унгар, Казахстан, Тажикистан, Украйн, Беларусь, Турк, Кыргызстан, Азербайжан, гэсэн 13 орны 257 тамирчин эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн зургаан жинд өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна.

“Байгаль Опен” олон улсын тэмцээн энэ сарын 17-19-ны өдрүүдэд  Буриад Улсын Улаан-Үд хотноо зохион байгуулагдлаа гэж ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооноос мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж