Мадонна мэргэжлээ сольж үзэв | News.MN

Мадонна мэргэжлээ сольж үзэв

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Мадонна мэргэжлээ сольж үзэв

Америкийн дуучин бүсгүй загварын ертөнцөд хөл тавин загвар зохион бүтээгчээр ажиллаж үзэхээр шийджээ. Тэр хүүхэд болон өсвөр үеийхэнд зориулсан "Material girl" нэртэй хувцасны коллекц бүтээсэн байна. Дуучин өөрийн "Like a Virgin" цомгонд орсон дууныхаа нэрээр энэхүү коллекцоо нэрлэсэн болотой. Эдгээр загваруудыг бүтээхэд түүний охин Лурдес тус болсон гэнэ. Мөн "Iconix Brand Group" компанийн мэргэжилтнүүд оролцсон бөгөөд гэрээний дагуу Мадоннагийн бүтээсэн бүх хувцасны шошгон дээр түүний нэр тавигдана. Уг коллекц нь ирэх намраас бүс, хүзүү, хөл, гарын зүүлт зэрэг гоёл чимэглэлийн зүйлүүдийн хамт худалдааны сүлжээ дэлгүүрүүдээр дамжин худалдан авагчдын гар дээр очихоор болжээ. Мөн цахим сүлжээгээр ч зарагдах нээ.
                                                                                                                        

Л.Золбаяр

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж