Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн М өчигдөр /2019.05.22/ 16.36 цагт "Орхон голд цогцос байна" гэсэн мэдээллийг Цагдаагийн байгууллагад өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид дуудлагын дагуу очиж, цогцсыг гарган үзлэг хийхэд Орхон голд дөрөвдүгээр сарын 2-ны өдөр осолдсон, 54 настай, эрэгтэй О-ийн цогцос болох нь тогтоогджээ. Улмаар цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Мөн өчигдөр /2019.05.22/ Орхон голд 27 настай эрэгтэй осолджээ. Түүний цогцсыг гурван метрийн гүнээс гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ