Нэкстийн задгай талбайн худалдаагаар сонин юутай

Хуучирсан мэдээ: 2019.05.23-нд нийтлэгдсэн

Нэкстийн задгай талбайн худалдаагаар сонин юутай

Нэкстийн задгай талбайн худалдаагаар сонин юутай

Хэдхэн хоногийн өмнө Дүнжингарав худалдааны төвийн задгай талбай дээр сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн “Next Expo 2019”-өөр зочиллоо. Миний хувьд цахилгаан бараа эсвэл мебел худалдан авна гэдэг үргэлж толгой өвтгөсөн асуудлуудын нэг байдаг учраас нээлттэй худалдаа их аятайхан санагддаг. Сонголтоо хийх илүү амархан байдаг. Бас олон дэлгүүр хэсч цаг алдахгүйн дээр зогсоол сайтай учир очиход нэг их цааргалах зүйл байсангүй.

Телевизороо шинэчлэж илүү том, илүү өнгө дүрсний нягтаршил сайтай дэлгэцээр дуртай киногоо үзэх хүсэл хүн бүрт байдаг шүү дээ. Энэ хүсэл маань намайг хамгийн түрүүнд телевизийн асар луу дагуулсан юм. Ёстой л телевизорын диваажинд ирчихсэн мэт TCL, Hisense, Samsung гээд дэлхийн томоохон брэндүүдийн том, жижиг зурагтнууд янз янзын сонголттойгоор худалдаалагдаж байсан.

Мэдээж үнийн хувьд маш боломжийн байсан шүү. Ер нь энд зарагдаж байгаа бүх цахилгаан бараанууд хамгийн доод үнээрээ зарагдаж байх шиг байсан. Хямдрал гэдэг үг энд л жинхэнэ биелэлээ олж байгаа юм шиг санагдсан.

Хамгийн их таалагдсан зүйл нь найрсаг үйлчилгээ. Хэнээс нь ч юу ч асуусан “Би танд яаж туслах вэ?” гээд л найрсагаар хүлээж авч байсан нь надад их нөлөөлсөн.

Хайж байсан цахилгаан бараагаа авчихаад яг гарах гэж байхад онцгой хямдралтай барааны сагс миний анхаарлыг татлаа. Миний хүзүү унтаад босоод ирэхэд хөшиж, чилсэн байдаг. Харин хэдэн сарын өмнөөс Milly, comforcel гээд хүний биеийн хэлбэрээр хонхойдог, биеийн температурыг тогтмол хэмжээнд байлгадаг гелен порлонтой дэр матрассны талаар сонсож байсан. Авахыг хүсч байсан ч их үнэтэй байсан учраас мөнгөө цуглуулж байгаад авахаар шийдсэн байсан юм. Тэгсэн тэр дэр маань хямдарчихсан байлаа.

Тэгээд баяртай нь аргагүй дэрээ тэврээд гэрийн зүг алхсан юм даа.

Мөн нээлттэй худалдааны үеэр үүрэн телефоны Юнител, Мобиком, Скайтел зэрэг байгууллагуудын асраар зочилж онцгой урамшуулалтай дугаар шинээр худалдан авах боломжтой юм байна. Цахилгаан бараа авахын хажуугаар утасныхаа төлбөрийг төлөөд амжчихсан шүү. Энэ нь их олзууштай санагдсан.

Хэрвээ та яг над шиг нэг дороос олон төрлийн үйлчилгээ авах дуртай бас цахилгаан бараа худалдан авах гэж байгаа бол таны очих ёстой газар бол яах аргагүй “Next Expo 2019” шүү. Тэнд бүх төрлийн цахилгаан барааг маш боломжийн үнээр худалдаалж байгаа бөгөөд лизингийн үйлчилгээг ч тэр дор нь шийдэж өгч байгаа нь их таалагдсан.

Энэхүү нээлттэй худалдаа Дүнжингарав худалдааны төвийн задгай талбайд 5-р сарын 26-ныг дуустал үргэлжлэх юм байна. Таныг хямд үнэ, өргөн сонголт, найрсаг үйлчилгээ угтан авах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж