“Embraer-190” агаарын хөлөг маргааш Монголд газардана

Хуучирсан мэдээ: 2019.05.23-нд нийтлэгдсэн

“Embraer-190” агаарын хөлөг маргааш Монголд газардана

“Embraer-190” агаарын хөлөг маргааш Монголд газардана

Монгол Улсад Иргэний нисэхийн салбар үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойн баярын өдөр буюу тавдугаар сарын 24-ний баасан гаригт “Хүннү эйр” компани анхны “Embraer-190” агаарын хөлгөө хүлээн авах юм байна.

ATR-72 загварын, 68-72 хүний суудалтай хоёр агаарын хөлөгтэй тус компани 2016 оноос агаарын хөлгийн парк шинэчлэлээ эхлүүлж, энэ хүрээнд “Embraer-190” тийрэлтэт хөдөлгүүртэй дөрвөн агаарын хөлөг авахаар төлөвлөжээ.

“Embraer-190” дуу чимээ багатай, цэвэр тохилог, мөн шинэ үеийн агаарын хөлөг бөгөөд одоогийн эрэлт ихтэй зах зээлийн үед агаарын тээвэрт хамгийн их тоогоор хэрэглэгдэж байгаа аж.

Тус агаарын хөлгийн нислэгийн хурд-870 км/цаг бөгөөд нийт 98 зорчигчийн суудалтай, нислэгийн зай нь 4,537 км юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж