Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд хамрагдах журамд өөрчлөлт орсныг ОХУ-ын Эрүүл мэндийн яам мэдээллээ. Даатгалд хамрагдах, даатгуулагчаа солих өргөдлийг “Олон тал үйлчилгээний төв” буюу “Нэг цонх”-ны үйлчилгээ, эсвэл Төрийн үйлчилгээний нэгдсэн порталаар дамжуулахыг шинэ журамд тусгажээ.
Эрүүл мэндийн даатгал нь Орост заавал даатгуулах даатгалын төрөл юм.
Мөн шинэ журмаар Түр даатгалын хугацаанд өөрчлөлт оржээ. Өмнө нь түр даатгалын хугацаа 30 хоног байсан бол одоо 45 хоног болсон байна. Даатгалд хамрагдахаар хүсэлт гаргасан иргэдэд бүртгэл цэгцэртэл түр хугацаа өгдөг.
Холбоотой мэдээ