Оросууд анхны цахилгаан машинаа "Zetta" хэмээн нэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.23-нд нийтлэгдсэн

Оросууд анхны цахилгаан машинаа "Zetta" хэмээн нэрлэжээ

Оросууд анхны цахилгаан машинаа "Zetta" хэмээн нэрлэжээ

Оросууд анхны цахилгаан машинаа үйлдвэрлэж буй бөгөөд энэ оны сүүл гэхэд худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байна.

Цахилгаан машины нэр зарлагдаагүй байсан юм. "РИА Новости" агентлагийн мэдээлснээр, машиныг "Zetta" хэмээн нэрлэсэн бөгөөд 450 мянган рублиэр зарагдана хэмээн "Zetta" компанийн ерөнхий захирал Денис Щуровский хэллээ.

Бүрэн цэнэглэгдсэн батарейгаар 200 километр явах хүчин чадалтай энэ машинаас 2019 оны эцэс гэхэд 10 ширхгийг худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Денис Щуровскийн хэлснээр, батарейгаас бусад машины бүх эд анги 100 хувь Орост үйлдвэрлэгджээ.

Анхны цахилгаан машины үйлдвэрлэл нь стартап төсөл бөгөөд хувь хүмүүс хөрөнгө оруулсан байна. Төслийг гурван жилийн өмнөөс эхлүүлсэн юм. Төсөлд одоогийн байдлаар 450 сая рублийн хөрөнгө оруулаад байгааг Денис Щуровский хэллээ.

Цаашдаа жилдээ 15 мянган цахилгаан машин үйлдвэрлэхээр тооцоолжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж