Ньюс хөтөч: Өнөөдөр “The HU” хамтлагийн амьд тоглолт Улаанбаатарт болно

Хуучирсан мэдээ: 2019.05.23-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Өнөөдөр “The HU” хамтлагийн амьд тоглолт Улаанбаатарт болно

Ньюс хөтөч: Өнөөдөр “The HU” хамтлагийн амьд тоглолт Улаанбаатарт болно

Өнөөдөр (2019 оны тавдугаар сар 23-ны Пүрэв гариг) болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.  

09.00 цагт

– Олон улсын шинэ эрчим хүчний чуулган “Корпорэйт конвеншн центр”-т болно. Энэхүү чуулган нь Парисын хэлэлцээрээр мэдэгдсэн Монгол Улсын зорилтыг хэрэгжүүлэх, Засгийн газраас хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулахад авч буй арга хэмжээнүүд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилготой.

– “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” үндэсний чуулган "Holiday Inn" зочид буудалд болно. Утас: 88054340,  99170631 (“Глоб Интернэшнл” төвийн хөтөлбөрийн менежер Б.Онон, мэдээллийн ажилтан Н.Зулзаяа)

09:30 цагт

"Хотын хөгжил ба иргэний оролцоо" сэдэвт Ардчиллын V чуулганыг "Корпорейт Хотел энд Конвэйшн” төвд Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Монгол дахь Конрад-Аденауэр сангаас зохион байгуулна. Утас: 319135

10:00 цагт

Тогтвортой хөгжлийн зорилгын Дээд түвшний бүлгийн 14 дэх удаагийн уулзалт “Blue sky” зочид буудалд үргэлжилнэ. Тус хурлаар НҮБ-ын статистикийн системийг илүү үр ашигтай болгох, Дээд түвшний бүлгийн гишүүнчлэл, тэдний үүрэг оролцооны тухай болон 2020 онд Швейцарт болох НҮБ-ын гурав дахь дата форумын баримт бичгүүдийг хянах, статистикийн санхүүжилт зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Утас: 96764547 (ҮСХ, ОНХХ-ийн сэтгүүлч Ц.Баасансүрэн)

11:00 цагт

– Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн байранд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн нээлт, тариаланчдад техник тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа болно. Утас: 88087892

– УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өрөөндөө мэдээлэл хийнэ.

11:40 цагт

Монгол Улсын Ардын Уран Зохиолч, "Болор цом" наадмын эзэн, яруу найрагч Тангадын Галсангийн гэрийн номын сангийн нээлт "Модны 2"-ын "Руссkая Гимназия" сургуулийн хоёрдугаар давхарт болно. Утас: 99109085

12:00 цагт

– Хан-Уул дүүргээс “Эрүүл, аз жаргалтай ирээдүй” өдөрлөгийг “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн гадна талбайд зохион байгуулна. Утас: Утас: 88108410

– Антибиотикийн зохистой хэрэглээний талаар иргэдэд зориулсан мэдээлэл өгөх арга хэмжээ Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн дөрөвдүгээр давхрын хурлын зааланд болно. Утас: 88331414

19:00 цагт

“The HU” хамтлагийн “Гэрэг” амьд тоглолт Улаанбаатарт, “White Rock Center”-т болно. Утас: 7000-1239

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж