Монгол, Гүржийн бөхчүүд япон бөхөд гүйцэгдэв | News.MN

Монгол, Гүржийн бөхчүүд япон бөхөд гүйцэгдэв

Монгол, Гүржийн бөхчүүд япон бөхөд гүйцэгдэв

Монгол, Гүржийн бөхчүүд япон бөхөд гүйцэгдэв

Японы Токио хотод болж буй мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээн дөрвөн өдрийн дараа өндөрлөнө. Зуны тэмцээн том цолтой бөхчүүдэд хатуухан үргэлжилж байна.

Өчигдрийн барилдаанд аварга Какүрюү М.Ананд, Гүржийн бөх, сэкивакэ Точиношин нар учраа бөхдөө ялагдсанаар тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээ рүү шилжлээ.

Какүрюү, Точиношин нартай адил даваатай тэргүүлж байсан маегаширагийн 8-аас барилдаж буй Асанояма 10 дахь даваагаа авч, тэмцээнийг тэргүүлж эхэлллээ.

Дээд зиндааг тэргүүлж эхэлсэн Асанояма зургаа дахь өдөр Оношод ялагдсан ч сүүлийн таван өдөр дараалан ялалт авч, 10 даваатай боллоо. Түүний адил жюүрёогоос дэвшин орж ирсэн Такагежи мөн 10 даваатай нэхэж байна.

Тавдугаар сарын тэмцээнд түрүүлэх магадлалтай бөхөөр нэрлэгдэж байсан япончуудын гол найдвар Такакэйшёо бэртлийн улмаас тэмцээнийг орхисон. Тиймээс аварга Какүрюү М.Ананд, Гүржийн бөх Точиношин нарын хооронд гол өрсөлдөөн гарах болов уу гэсэн хүлээлт үүссэн ч тэд есөн даваа, хоёр унаатай болж, тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдсэн нь анхаарал татаж эхэллээ.

Үлдсэн өдрүүдийн барилдаанд тэргүүлэгч Асаноямаг өндөр цолтой бөхчүүд хүлээж буй юм. Тэрбээр өнөөдөр Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдах бөгөөд түүнийг давсан тохиолдолд тэргүүлэгчийн байраа хадгалж үлдэнэ.

Рэйва он тооллын анхны башё буюу тавдугаар сарын тэмцээн сонин хачин ихтэй өрнөсөөр байна. Башё эхлэхээс өмнө Их аварга Хакүхо М.Даваажаргал барилдахгүй гэсэн шийдвэр гаргаснаар бусад бөхчүүдэд түрүүлэх боломж нээгдсэн билээ. Гэвч япончуудын гол найдвар байсан 2018 оны 11 сарын түрүү бөх Такакэйшёо бэртэл авч, фэнүүддээ тааламжгүй бэлэг барьсан тул одоо гол найдвар Асаноямад үлдэж байна.

Энэ сарын тэмцээнд түрүүлсэн бөх АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампаас шагнал гардаж авахаас гадна Рэйва он тооллын анхны башёд түрүүлсэн анхны бөх гэж нэрлэгдэх учир үлдсэн өдрүүдийн барилдаан улам их анхаарал татсаар байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-23 59.153.113.204

Ананд гэж нэг аваргын шинжгүй н**ш юмаа.дандаа татаж бхийн.арчаагүй л***р

Avatar

garid 2019-05-23 202.126.89.174

anand yaagaad baina aan oligtoihon baina shv

Avatar

Иргэн 2019-05-23 49.0.212.145

Тэгэлгүй дээ, өөрсдөө бодоод үз, монгол наадамд 20-оод жилийн турш орос бөхчүүд босоо байгаад байвал монголчууд дуртай л байх уу

Avatar

Зочин 2019-05-23 64.119.19.253

Ананд аа анхааралтай барилдана уу.

Avatar

Зочин 2019-05-23 66.181.161.14

mgl gurj tuuh bolon uldene

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж