Вашингтон бурхан болоочдын шарилыг бордоо болгохыг хуульчлав | News.MN

Вашингтон бурхан болоочдын шарилыг бордоо болгохыг хуульчлав

Вашингтон бурхан болоочдын шарилыг бордоо болгохыг хуульчлав

Вашингтон бурхан болоочдын шарилыг бордоо болгохыг хуульчлав

Вашингтон мужийн захирагч Жэй Инсли өнгөрсөн мягмар гаригт бурхан болоочдын шарилыг бордоо болгохыг зөвшөөрсөн хууль баталсан бөгөөд түүгээрээ тус муж АНУ-д анхдагч болжээ.

“Байгалийн органик оршуулга”-д тооцогдож буй энэ аргаар тусгай зөвшөөрөлтэй газруудад шарилыг задалж, модны үртэс, сүрэлтэй холин, сайн чанарын бордоо гаргах юм байна. Талийгаачийн шарилаар хийсэн бордоог ар гэрийнхэн нь чандрын нэгэн адил байгальд цацах, эсвэл мод, ургамал тарихад ашиглах боломжтой аж.

Вашингтоны их сургуульд өнгөрсөн жил сайн дураар бордоо болохыг амьд ахуйдаа зөвшөөрсөн зургаан хүний цогцос дээр туршилт хийх төсөл хэрэгжжээ.

Энэхүү хууль нь ирэх 2020 оны тавдугаар сараас хүчин төгөлдөр болох бөгөөд АНУ-ын 19 муж улсад энэ хуулийг батлахаар хэлэлцэж эхэлсэн байна.

Тус улсын Сенатын гишүүнд энэ хуулийн талаар иргэдээс олон санал хүсэлт и-мэйлээр ирсэн бөгөөд зарим нь түүнийг эсэргүүцэж, “Бурхан болоочдын шарилыг бордоо болгох нь доромжлол, жигшүүрт хэрэг” гэх зэргээр санаа бодлоо илэрхийлжээ.

Эх сурвалж: The Guardian

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж