Г.Өсөхбаяр аварга “цом”-той буцав

Хуучирсан мэдээ: 2019.05.22-нд нийтлэгдсэн

Г.Өсөхбаяр аварга “цом”-той буцав

Г.Өсөхбаяр аварга “цом”-той буцав

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан “Гоё” дээд лигийн тэмцээн өнгөрөгч даваа гаригт /2019.05.20/ өндөрлөсөн. Олон сарын турш үргэлжилсэн лигийн аваргаар “Алдар Танан Гарьд” баг шалгарсан бөгөөд дархан аварга Г.Өсөхбаярын залуустаа итгэсэн итгэл нь талаар өнгөрөөгүй юм. Тэрбээр Спортын төв ордонд болсон тоглолтуудыг тасралтгүй үзэж, багаа аварга болоход нь хамт байлаа.

“Алдар” спорт хорооны нэрээр анх удаа лигийн тэмцээнд оролцсон залуус уг тэмцээний зургаан удаагийн түрүүт “Хасын хүлэгүүд”-ийг буулган авсан юм. Гэхдээ эдгээр тоглолтууд тийм ч амар дууссангүй. Улирлын тоглолтыг итгэл төгс тэргүүлж чадсан “Алдар Танан Гарьд”-ын залуус Т.Санчир, Б.Билгүүн, О.Сэргэлэн, АНУ-ын легионер Ж.Смүүв нарын шилдэг тоглогчдыг багтаасан “Хасын хүлэгүүд”-ийг цувралын долоо дахь тоглолтод хожиж цомтой болсон юм. Мэдээж олон сарын турш залуусаа дэмжсэн эрхэм бол дархан аварга Г.Өсөхбаяр билээ. Түүний хувьд Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хорооны даргаар ажилладаг бөгөөд сагсан бөмбөгийн шинэ багтай болсноо "Гоё" дээд лигээр харууллаа.

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж