МУАЖ Г.Мягмарнарангийн хүү Батболд “Хайрын виз”-ийг найруулжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.22-нд нийтлэгдсэн

МУАЖ Г.Мягмарнарангийн хүү Батболд “Хайрын виз”-ийг найруулжээ

МУАЖ Г.Мягмарнарангийн хүү Батболд “Хайрын виз”-ийг найруулжээ

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж агсны зохиол “Хайрын виз” жүжгийг 20-иод жилийн өмнө анх тоглож байжээ. Уг жүжгийг Ардын жүжигчин Г.Мягмарнарангийн хүү Батболд шинэ өнгө аясаар найруулан дахин тайзнаа тавихаар болсон байна. Жүжгийг анх 13 жилийн өмнө Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж олны хүртээл болгож байжээ.

Залуусын хайр дурлалын сэдэвт уянгын драмын “Хайрын виз” жүжигт орчин үеийн нийгмийн тухай хөндөж бичсэн бөгөөд хайр сэтгэлийн ариун явдалд нийгэм, хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусч, жинхэнэ хайр сэтгэлээсээ холдож болохыг өгүүлдэг байна.

Оюутан сурагчдийн төгсөлтийн баярыг тохиолдуулан нэгэн үе үзэгчдийн талархлыг хүлээж байсан “Хайрын виз” жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавдугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдэд тоглох аж.

Найруулагч Б.Батболдын анхны том бүтээл болох “Хайрын виз” жүжгийн гол дүрд залуу жүжигчин Т.Сэргэлэн, О.Майдарравжаа, П.Мягмарсүрэн, Ц.Цэлмүүн нар тогложээ. Мөн Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан М.Түвшинхүү нарын уран бүтээлчид оролцон тоглосон байна.

“Хайрын виз” жүжиг /УДЭТ – 5.28-30/

Найруулагч М.Батболд

Дүрүүдэд:

  • Жаргал – Т.Сэргэлэн
  • Цэнгэл – О.Майдарравжаа
  • Сүндэр – П.Мягмарсүрэн
  • Ану​ – ​ Ц.Цэлмүүн
  • Аав – СТА М.Түвшинхүү
  • Ээж – МУГЖ Ж.Оюундарь
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж