Испанид мөрддөг замын хөдөлгөөний сонирхолтой дүрэм

Хуучирсан мэдээ: 2019.05.22-нд нийтлэгдсэн

Испанид мөрддөг замын хөдөлгөөний сонирхолтой дүрэм

Испанид мөрддөг замын хөдөлгөөний сонирхолтой дүрэм

Испани улсад машин барих нь тийм ч хэцүү биш. Замын түгжрэл бага, шатахуун хямд, зам сайтай. Гэвч энэ сайхан байдлын хажуугаар хүмүүс зарим нэг жижигхэн мөртлөө хор хөнөөл ихтэй зөрчлүүдийг анзаардаггүй байна. Тус улсын замын хөдөлгөөний дүрмээс хамгийн сонирхолтой заалтуудыг жагсаажээ.

  1. Тавчиктай машин баривал 80 евро (240,000 төгрөг)
  2. Цамцгүй машин баривал 80 евро (240,000 төгрөг)
  3. Машин барьж байхдаа ус уувал 100 евро (300,000 төгрөг)
  4. Машины цонхоор гар эсвэл тохойгоо гаргавал 80 евро (240,000 төгрөг)
  5. Чих дарсан малгай өмсвөл 80 евро (240,000 төгрөг)
  6. Машин барьж байхдаа зайрмаг идвэл 100 евро (300,000 төгрөг)
  7. Багажиндаа ачсан ачаагаа бэхлээгүй бол 200 евро (600,000 төгрөг)
  8. Олон нийтийн газар машинаа угаавал 30-3,000 евро (90,000-9,000,000 төгрөг)
  9. Жолоочийн хажуугийн хүн хөлөө дээш гаргавал 100 евро (300,000 төгрөг)
  10. Цонхоор тамхины иш хаявал 200 евро (600,000 төгрөг, дээр нь 4 оноо хасах)
  11. Жолооны үнэмлэхээ авч яваагүй бол 10 евро (30,000 төгрөг)
  12. Машиндаа 6-7 хүнтэй явбал 80 евро (240,000 төгрөг)

Эх сурвалж: www.expatica.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж