Бохир тариураар 410 хүүхэд ДОХ-ын халдвар авсан нь тогтоогджээ

Хуучирсан мэдээ: 2019.05.22-нд нийтлэгдсэн

Бохир тариураар 410 хүүхэд ДОХ-ын халдвар авсан нь тогтоогджээ

Бохир тариураар 410 хүүхэд ДОХ-ын халдвар авсан нь тогтоогджээ

Пакистаны өмнөд нутаг, Синд мужийн Рато-Деро тосгоны 500 гаруй иргэн Хүний дархлалын олдмол хомсдол (ДОХ)-ын халдвар авсан нь тогтоогджээ. Орон нутгийн албаныхан иргэд олноороо ийнхүү өвчилж буйд эмч нарыг буруутгасан байна. ДОХ-ын хяналтын хөтөлбөрийн бүсийн зохицуулагч, доктор Сикандар Мемоны мэдээлснээр, халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн, тус улсын захын Ларкана дүүрэгт нийт 14 мянган хүнийг шинжилгээнд хамруулжээ.

Доктор Сикандар Мемон “Dawn” сонинд ярилцлага өгөхдөө ДОХ-ын халдвар авсан хүмүүсээс 410 нь хүүхэд байсан талаар өгүүлсэн байна. Түүний хэлснээр, халдварын голомт болох Ларканагаас 25 км зайд байрладаг Рато-Деро тосгоны эмнэлэг лхагва гаригт иргэдээс ДОХ-ын шинжилгээ авсан бөгөөд нийт 29 хүний шинжилгээний хариу эерэг гарчээ.

Зарим эх сурвалжид мэдээлснээр, Рато-Деро тосгоны хэд хэдэн эцэг, эх хүүхдээ тогтмол халуурч байна хэмээн эмчид хандсан байна. Түүнээс хэдэн өдрийн дараа олон хүүхэд ижил шинж тэмдгээр өвдөн эмнэлэгт ханджээ. Цусны шинжилгээгээр хүүхдүүд ДОХ-ын халдвартай болох нь нотлогдсон байна. Тодруулбал, нийт 607 хүн ДОХ-той нь тогтоогдсоноос 75 хувь нь нэг сартайгаас 15 хүртэлх насны хүүхдүүд байжээ.

ДОХ-ын халдвар нэмэгдэж буй нь хууль бус эмч нарын буруутай үйл ажиллагаатай холбоотой бөгөөд бохир тариураар халдвар дамжиж байна хэмээн мэргэжилтнүүд үзжээ.

Эдүгээ Пакистанд 600 мянган эмч хууль бусаар үйл ажиллагаа явуулж буйгаас 270 мянга нь Синд мужийн Ларкана хотод байдаг аж. Рато-Деро тосгонд ажиллаж буй, “Ага Хан” их сургуулийн эмнэлгийн доктор Фатима ДОХ-ын халдвар авч буй гурван шалтгааныг нэрлэсэн байна. Үүнд: нэгдүгээрт, халдвартай хөхүүл эхээс, хоёрдугаарт, цус сэлбэснээс, мөн халдвартай мэс заслын багаж буюу тариураар ДОХ-ын халдварт тархаж байна гэжээ.

Синд мужийн Рато-Деро тосгонд 2016 онд хийсэн шинжилгээгээр 1520 гаруй хүн ДОХ-ын халдвар авсан нь тогтоогдсоны дийлэнх нь эрчүүд байсан аж. Тэд тухайн үед нутгийн биеэ үнэлэгчидтэй холбоотой байсан нь илэрч, түүний улмаас жуулчид хүлээн авдаг дэн буудлуудад хатуу арга хэмжээ авчээ.

Пакистаны хөдөө тосгонд хүмүүс эмчид хандахын оронд домч, бөө нар дээр очиж эм тан авдаг нь өвчнийг даамжруулж байна хэмээн мэргэжилтнүүд мэдээлсэн байна.

Эх сурвалж: The Independent

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж