О.Содбилэг “хусагдаж”, Т.Аюурсайхан зэрэг нэмнэ

Хуучирсан мэдээ: 2019.05.22-нд нийтлэгдсэн

О.Содбилэг “хусагдаж”, Т.Аюурсайхан зэрэг нэмнэ

О.Содбилэг “хусагдаж”, Т.Аюурсайхан зэрэг нэмнэ

Эрх баригч нам УИХ-ын гишүүн О.Содбилэгийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаас чөлөөлж, тус байнгын хорооны даргаар Т.Аюурсайханыг томилуулахаар санал нэгдээд байна.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дээрх асуудал хэлэлцэгдэхэд гишүүдийн 90 гаруй хувийн дэмжлэг хүлээсэн юм.

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах санал гаргаж, Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж явсан МАН-ын гурван гишүүний нэг Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болж, давхар дээлтэй болсон бол энэ удаад Т.Аюурсайхан гишүүн Байнгын хорооны дарга болж зэрэг нэмэх нь ээ.

Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга зэрэг албыг хашиж байгаад 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөн ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсон нэгэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж