Путин, Меркель, Макрон нар утсаар ярьжээ | News.MN

Путин, Меркель, Макрон нар утсаар ярьжээ

Путин, Меркель, Макрон нар утсаар ярьжээ

Путин, Меркель, Макрон нар утсаар ярьжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Францын төрийн тэргүүн Эммануэл Макрон болон Германы Канцлер Ангела Меркель нартай утсаар ярьжээ. Албаныхны мэдээлснээр, талууд олон улсын хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэний дотор гурван асуудлыг нэлээд нухацтай ярилцсан байна.

Эхний ярилцсан сэдэв бол Украины хямралын асуудал байсан бөгөөд Путин, Макрон, Меркель нар зөрчил сөргөлдөөнийг тайван замаар зохицуулах хэрэгтэйг онцлоод Минскийн гэрээг орлох өөр хувилбар байхгүй гэдэгтэй санал нэгджээ.

Дараагийн хэлэлцсэн асуудал нь Иран, Сирийн асуудал. Худалдаа-эдийн засгийн салбарт Тегерантай цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ талууд нотолжээ. Үүнээс гадна, Сирийн асуудлаар санал бодлоо солилцсон байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сирийн баруун хойд нутгийн байдлыг тогтворжуулах, энгийн иргэдийг хамгаалах, террорист аюул заналаас урьдчилан сэргийлэхийн тулд Турк улстай хамтран хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийнхээ талаар Макрон, Меркель нарт мэдээлжээ. Мөн Сирид Үндсэн хуулийн хороо байгуулах асуудлыг хэлэлцсэн байна.

Макрон,  Меркель нар Путинтэй утсаар ярихдаа, ОХУ-ын төлөөлөгчдийн Европын Зөвлөлийн Парламентын ассамблей дахь эрхийг бүрэн сэргээхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн гурав дахь гол асуудал байсан тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч дурджээ.

Эх сурвалж:REUTERS

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

HM 2019-05-22 188.29.165.242

Группен хийсиймүү. Та 3 янз бүрийн юм ярих ч яахав, нөгөө том ах чинь дэлхийн энх тайван гээд өөр юм яриад дөвчигнөөд унана даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж