“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI бага хурал болно

Хуучирсан мэдээ: 2019.05.22-нд нийтлэгдсэн

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI бага хурал болно

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI бага хурал болно

Монгол Улс 1980-аад оноос Зүүн Хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгох саналыг тууштай дэвшүүлж ирсэн ба 2013 онд Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлсний хүрээнд 2014 оноос олон улсын бага хурлыг жил бүр зохион байгуулж байна. Улмаар бага хурлыг 2017 оноос албан ёсоор 1.5 сувгийн түвшинд буюу албаны болон эрдэмтэн судлаачдын хосолсон түвшинд зохион байгуулах болсон.

Өдгөө бага хурлын нэр хүнд өсөж, яриа хэлцлийн цар хүрээ өргөжин бүс нутгийн аюулгүй байдал, эрчим хүч, дэд бүтцийн сүлжээ, ногоон хөгжил, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны боломж зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцдэг, дэд бүсийн бүх улсын оролцоог хангасан, албаны хүмүүс болон эрдэмтэн судлаачдын өргөн оролцоотой нээлттэй механизм болон төлөвшиж байна.

Энэ жилийн  хувьд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлын 6 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд мөн 1.5 сувгийн түвшинд зохион байгуулна.

VI бага хурлыг “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын орчин: Боломж ба сорилтууд”, “Зүүн хойд Азийн хамтын ажиллагаа, өрсөлдөөний динамик” гэсэн үндсэн хоёр, “Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааны хэтийн төлөв”, “Зүүн хойд Ази дахь хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Азийн Азийн залуучууд, энх тайван, аюулгүй байдал” гэсэн гурван салбар хуралдааны хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Бага хуралд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Монгол, ОХУ, Япон гэсэн Зүүн хойд Азийн зургаан улсаас гадна АНУ, Европын холбоо, Канад, Нидерланд, ХБНГУ, Швед, Швейцарь зэрэг улс, мөн НҮБ зэрэг олон улсын зарим байгууллагын төлөөллийг оролцуулсан дотоод, гадаадын нийт 200 орчим төлөөлөгч, эрдэмтэн, судлаачид оролцоно.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж