Хөгжлийн банкийг шалгасан дүгнэлт, материалыг АТГ-т шилжүүллээ | News.MN

Хөгжлийн банкийг шалгасан дүгнэлт, материалыг АТГ-т шилжүүллээ

Хөгжлийн банкийг шалгасан дүгнэлт, материалыг АТГ-т шилжүүллээ

Хөгжлийн банкийг шалгасан дүгнэлт, материалыг АТГ-т шилжүүллээ

Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах томоохон ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулан томилоод байсан юм. Ажлын хэсэгт ЗГХЭГ, Сангийн яам, Монголбанк, Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг төрийн  байгууллагуудын  албан тушаалтнуудын төлөөлөл багтан ажиллаж, нэгдсэн дүгнэлтийг гаргажээ.

Өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэхүү шалгалтын тайлан, илэрсэн зөрчил, дутагдал, цаашид тус банкыг хэрхэн үндсэн жишгээр нь ажиллуулах тухай Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй танилцууллаа. Шалгалтын дагуу авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 169-р тогтоол гарсан байна.

Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг Хөгжлийн банкийг хуулиар тогтоосон үндсэн чиглэлийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байсан эсэх, Чингис, Самурай бондын эргэн төлөлт, төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдсан эсэх, тус банкны санхүүгийн өнөөгийн байдал, цаашид учирч болох эрсдэл, санхүү төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг үнэн зөв мөрдөж байсан эсэх, харилцах кассаас зарцуулсан мөнгөний баримтын хяналт, хөрөнгө оруулалтын үр өгөөж, зээлийн график, эргэн төлөлт зэрэг олон нийтийн дунд хардлага төрүүлээд байсан олон асуудлыг хамруулан шалгажээ.

Гэвч зориулалтын бусаар зорилтот бус зээлдэгчдэд их хэмжээний зээл олгосон цөөнгүй зөрчил илэрсэн байна. Тус банкны эх үүсвэр нь 4.38 их наяд төгрөг бөгөөд үүний 60 хувь буюу 2.67 их наяд төгрөгийг улсын төсөв рүү оруулж 319 төсөлд зээл олгосон байна. Энэ дагуу улсын төсвөөс гарсан бондын зарцуулалтын төслүүдийг сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр дэлгэрэнгүй танилцуулав.

Мөн “Ноцтой зөрчилтэй” гэх ангилалд багтсан “Хөтөл” ХХК, “Кью Эс Си” ХХК, “МАК цемент” ХХК зэрэг нэр бүхий 9 аж ахуйн нэгж өнөөдрийг хүртэл авсан зээлээ эргэж төлөөгүй байгааг шалгалтын үеэр тогтоожээ. Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчилд,

  • Арилжааны банкнаас санхүүжүүлэх боломжтой 13 жижиг төсөлд нийт 34.3 тэрбум төгрөгийн зээл олгосон.
  • Зээлийн бүтцийг өөрчилж, гэрээний хугацааг олон удаа сунгадаг, зарим зээлд 8 удаа бүтцийн өөрчлөлт хийж хугацааг нь сунгасан.
  • Гүйцэтгэх захирал мөнгөн хадгаламж байршуулах, буцаан татах гэх мэтээр их хэмжээний эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн
  • ХХБ дахь Хөгжлийн банкны одоогийн байрыг хэт өндөр үнээр худалдаж авсан.
  • 2015-2016 онд ажиллаж байсан Хөгжлийн банкны удирдлагуудын хариуцлагагүйгээс болж банк их хэмжээний алдагдлуудыг хүлээсэн.
  • Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Хөгжлийн банкны холбогдох албан тушаалтнууд зээлдэгчид давуу байдал олгосон байж болзошгүй зэргийг шалгалтын дүгнэлт, материалд дурьдсан байна.

Хөгжлийн банкыг шалгах үеэр илэрсэн зөрчлүүдтэй холбоотой ажлын хэсгийн дүгнэлт, хууль зөрчсөн байж болзошгүй бүх ААН, иргэнд холбогдох материалыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагууд руу өнөөдөр шилжүүлж буйгаа Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-22 64.20.49.59

MAK, EREL gej 2 luivarchin kompaniig shalgah heregtei. Kazinoodood duusgasan.

Avatar

Хурган коииунист 2019-05-22 195.206.104.253

Энэ муу н**ш эхэлж ЖДҮ чин сайд нараа зайлуулбал таарна. Овилгогүй бацаан

Avatar

зочин 2019-05-22 66.181.161.51

Эцэс төгөсгөл гүй , ямар ч шийдэл байхгүй баахан хэрүүл дэгдээгээд л яваад байх нөхөр юм аа даа .. янз нь ..Бас нэг Нямдорж шигээ хэрүүлийн цагаан солио тусчихсан лүдүү дээ .. энэ чинь .

Avatar

Algaa 2019-05-22 66.181.176.60

MAN buh erh medliig avaad buten 4 jil bolj daraagiin songuuli boloh gej bhad urd zasag ruu l aldaagaa chihdegee bolimoor yumaa. Oorsdiinh ni gishuud zeel nertei olon luivriin mongoo tolohod l buh yum nomondoo orood yavchihna gedgiig ard tumen yalgahtaigaa shuu, oorsdiinhoo ideech uugaach gishuud, saiduudtaigaa arga hemjee toozchood shudarga zarailaach Oyun erdene guai

Avatar

Мал 2019-05-22 139.28.216.20

Энэ поп бүтэхгүй нь ээ. Дэлхийн бүх хөгжлийн банкууд үндэсний үйлдвэрүүдээ дэмждэг юм. Хятадаас хамааралгүй болгосон хэдэн үйлдвэрээ буцаагаад унагалаа. Герман, Солонгосоос зээл авсан үйлдвэрүүдийг онцолж муу улаан хамгаалагч. Хятадын туршуул

Avatar

Зочин 2019-05-22 49.0.212.202

зээл авсан бол төлөх ёстой

Avatar

Зочин 2019-05-22 202.179.27.50

шилжүүлээд яах вэ Эцэст Шүүх Хөөн хэлэлцэх хугацаа дууссан л гэнэ ш дээ

Avatar

Зочин 2019-05-22 64.119.17.106

ХӨӨРХИЙ АТГ. АВААД Л ШАЛГАЖ БАЙНА ГЭЖ АРАЙ ХИЙН ШИВНЭЭД Л ХАХСАН МЭТ ТАГ БОЛНО ДОО.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж