Японы Токио хотод болж буй мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээнийг дундаас орхисон Ичиножёо А.Ичинноров маргаашаас /2019.05.23/ эхлэн барилдахаар болжээ.
Монголын үлэмж биет гэгддэг сэкивакэ Ичиножёо баруун өвдөгний гэмтлийн улмаас найм дахь өдрөөс эхлэн барилдаагүй юм. Түүний хувьд эхний найман өдрийн барилдаанаас ердөө хоёр даваа авсан. Ичиножёо энэ сарын барилдаанд тавин хувийн амжилтаа үзүүлэх боломжгүй болсон ч дахин барилдахаар болжээ.
Ичиножёогийн маргаашийн учраа бөх нь Аойяма юм. Комүсүби Аойяма өнөөдрийн барилдаанд озэки Такаясүтэй барилдахар оноолт таарсан бөгөөд 10 барилдаанаас дөрвөн даваа авчээ.
Токио хотод болж буй мэргэжлийн сүмо бөхийн тэмцээнийг ёкозүна Какүрюү М.Ананд, Гүржийн бөх, сэкивакэ Точиношин нар тэргүүлж байна.
Холбоотой мэдээ