Галзуугийн эрсдэлд өртсөн 60 иргэнийг вакцинд хамруулжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.22-нд нийтлэгдсэн

Галзуугийн эрсдэлд өртсөн 60 иргэнийг вакцинд хамруулжээ

Галзуугийн эрсдэлд өртсөн 60 иргэнийг вакцинд хамруулжээ

Зоонозын гаралтай нийт халдварт өвчний 80 гаруй хувийг хачигт халдвар эзэлж байгаа бол удаахьт нь галзуу өвчин зонхилж байна. Өнөөдрийн байдлаар 10 аймгийн 20 суманд 60 гаруй иргэн галзуу өвчний эрсдэлд өртөж, вакцин эмчилгээнд хамрагдсан гэж ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах хэлж байна.

Тэрбээр “Хачигт халдвар, галзуу өвчнөөс гадна тарваган тахлын асуудал яригдаж буй. Хамгийн сүүлд тарваган тахлын хоёр тохиолдол бүртгэгдэж, хоёр иргэн нас барсныг та бүхэн мэдэж байгаа. Урин дулааны улирал ирсэнтэй холбоотой зоонозын гаралтай халдварт өвчин нэмэгдэх хандлага ажиглагдаж буй. Нөгөө талаас иргэд хайхрамжгүй зангаасаа болж эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах тохиолдол гарч байна” хэмээв.

Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь 2009 оноос эхлэн Герман улсын микробиологийн хүрээлэнтэй тарваган тахал, хачгаар дамжих халдварын судалгааг хийж хамтран ажиллаж ирсэн. Энэ хүрээнд зоонозын зарим өвчний бодит төлөв байдал, судалгааны үр дүнгүүдийн талаар өнөөдөр хэлэлцсэн юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж