“Найрамдал” зуслангийн газраас хумслагч хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2019.05.22-нд нийтлэгдсэн

“Найрамдал” зуслангийн газраас хумслагч хэн бэ?

“Найрамдал” зуслангийн газраас хумслагч хэн бэ?

“Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн газраас хулгай хийж, газар дээр нь барилга барьсан сэтгэлгүй хулгайчид төрийн төмөр нүүрийг үзүүлж, барилгыг нь буулга гэдэг чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх харьяалах газрын удирдлагууддаа үүрэг болгоод байна.

Анх “Найрамдал” зуслан нь 5220 га газартай байсан ч одоо 1200 га газартай үлдсэн аж. Иймээс тус зуслангийн эзэмшилд газар олгосон шийдвэрийг эргэн харж, буцаан олгох ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн удирдлагуудад үүрэг болгоод байна.

Эл асуудлаас үүдэж  “Найрамдал” зуслангийн газраас хумслагч хэн бэ гэдэг асуудал  ч хөндөгдөж буй юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тодотгосноор уг хулгайч төрд ажиллаж байсан болж таараад буй. Энэ тухай гүйцэтгэх засаглалын тэргүүн “Найрамдал” зуслангийн маань хэдэн газраас нөгөө хэдэн хулгайч нар нь хулгайлаад авчихсан, эргүүлж олж авсан уу. Тийм сэтгэлгүй хулгайч нар төрд байгаад байсан байна лээ.

Хүүхдийнхээ зуслангийн газрыг хулгайлж аваад дээр нь байшин бариад хувьдаа авчихсан. Хүнд сэтгэл гэж нэг юм бас байна аа. Зогсоогоорой мэдэв үү. Барьсан байшинг нь буулгаж болно, нэг удаа буулга л даа. Ард түмэн хараг. Дахиад хүүхдийн зуслангийн газар, хүүхдийн спортын талбайн газрыг дээрэмдвэл төр төмөр нүүрээ харуулдаг юм байна гэдгийг үзүүлчих хэрэгтэй” гэж үүрэг өгсөн.

Харин доод шатныхан нь хэрхэн ажиллахаас Ерөнхий сайдын үүрэг болгосон ажил хэрэгжих эсэх нь хамаарна.

Өнгөрсөн хугацаанд зөвхөн “Найрамдал” зуслангийн газар бусдын эзэмшилд шилжсэн юм биш, хүүхдийн гэсэн тодотголтой болгоны газар багассан. Зарим нь барилгыг нь хувьчилж аваад ресторан болгосон бол зарим нь хэдэн давхар өндөр орон сууц барьсан. Тэр бүү хэл зарим сургууль, цэцэрлэг газраа баталгаажуулж аваагүй байснаас болж, бусдад алдах. Сургууль, цэцэрлэгээ өргөтгөе, биеийн тамирын заал баръя гэхэд газаргүй болж, иргэдэд нөхөн төлбөр төлж, хашааных нь газрыг худалдан авч сургууль, цэцэрлэг барьсан жишээ ч цөөнгүй бий.

Ийм байдалд хүрэхэд газрын зөвшөөрөл олгодог эрх мэдэлтнүүдийн сэтгэл ч бас дутсан гэж үздэг. Иймээс “Найрамдал” зуслангаар эхлэх газрыг нь буцаан авах ажиллагаа өргөн хүрээг хамарч мэдэхээр байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж