Д.Цогтбаатарын БНЧУ-д хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө | News.MN

Д.Цогтбаатарын БНЧУ-д хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө

Д.Цогтбаатарын БНЧУ-д хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-ын Гадаад хэргийн сайд Томаш Петржичекийн урилгаар тус улсад 5 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын хоёр дахь өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-ын Ерөнхий сайд Андрей Бабишт бараалхаж, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, чингэхдээ Чехийн техник, технологи, туршлагаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг асуудлаар санал солилцов.

БНЧУ-ын Шадар сайд бөгөөд Үйлдвэр, худалдааны сайд Карел Хавличек Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг мөн хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтад Монгол Улсад бизнес эрхлэгч зарим Чехийн аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд оролцож эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг сайжруулах, хоёр орны бизнес эрхлэгчдийн харилцаа, холбоог бэхжүүлэх, харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нөөц боломжийн талаар ярилцав.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар зэрлэг адууны сүүлчийн төрөл болох тахийн төрөл зүйлийг хамгаалах, өсгөн үржүүлэх үйлсэд онцгой хувь оруулж байгаа Прага хотын Амьтны хүрээлэнд зочилж, тус Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек, Прага хотын даргын орлогч Петр Хлубучек нартай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар Монгол орны тахь, хавтгай, бөхөн, мазаалай зэрэг ховор амьтдыг хамгаалах, тоо, толгойг нь өсгөхөд хамтран ажиллах асуудлаар ярилцсаны зэрэгцээ Амьтны хүрээлэнгийн тасалбар бүрээс 3 крон буюу ойролцоогоор 342 төгрөгийг бөхөн болон тахийг хамгаалах үйлсэд зарцуулахаар шийдвэрлэсэн Прага хотын захиргаанд талархал илэрхийллээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-ын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Радек Вондрачект бараалхаж, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага, Парламентын найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Эх сурвалж: ГХЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-22 64.119.25.150

Хоер улсын харилцааг хөгжүүлэхэд түүхэн хувь нэмрээ оруулна. Манай улсын гадаад харилцаа өргөжин тэлж байгаад баяр хүргье.

Avatar

1116 2019-05-22 49.0.212.145

Д.Цогтбаатарын БНЧУ-д хийсэн тэнэглэл амжилтгүй намслаа

Avatar

1115 2019-05-22 202.126.88.37

342 төгрөгөөр яах вэ сэтгүүлчээ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж