Замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалсан санал хүсэлт зонхилжээ | News.MN

Замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалсан санал хүсэлт зонхилжээ

Замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалсан санал хүсэлт зонхилжээ

Замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалсан санал хүсэлт зонхилжээ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас санаачлан Хан-Уул дүүргийн ГХУСАЗСЗ, Замын цагдаагийн хэлтэстэй хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдал – Иргэдийн оролцоо” нээлттэй хаалганы өдөрлөгийг 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа.

Дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Ариунболд өдөрлөгийн үйл ажиллагааг нээж, хэлсэн үгэндээ “Нээлтэй хаалга”-ны өдөрлөгийг зохион байгуулж байгаа зорилго нь: Хууль дүрмийг хэрэгжүүлэгч, хяналт тавьдаг  байгууллагуудын үндсэн чиг үүргийн хүрээнд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үүнээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, энэ төрлийн гэмт  хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, холбогдох хууль дүрмийг сурталчлан таниулах, байгууллагынхаа үйл ажиллагааны талаар мэдээллээр хангахын тулд газар дээр нь иргэдтэйгээ  уулзаж, санал хүсэлтийг авахад чиглэгдэнэ гээд өдөрлөгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг хүссэн байна.

Прокуроруудаас “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд хууль эрх зүйн талаар мэдээлэл өгч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлуудаар санал хүсэлтийг авч, гарын авлага, брошур  тарааж ажиллалаа.

Өдөрлөгт оролцсон иргэдээс 25 асуудлаар 130 санал гаргасны дийлэнх хувь нь  “Замын хөдөлгөөнд оролцогч иргэн, жолооч”  нарыг замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг хүсэж уриалж байгаагаа илэрхийлжээ.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд тус Дүүргийн 1-16 хорооны иргэдийн төлөөлөл,  59, 115, 118 дугаар сургуулийн сурагчид хүрэлцэн ирж оролцжээ.

Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах, Дүүргийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, осол хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд учрах хохирлыг бууруулах, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль дүрмийг сурталчлан таниулах зорилгоор Тээврийн цагдаагийн албатай хамтран модуль сургалтыг зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд Авто тээврийн үндэсний төв, Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төв, Татварын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Улайнзагалмайн хороо дэмжин оролцож иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч, холбогдох үйлчилгээнүүдийг үзүүллээ гэж Хан-Уул дүүргийн прокурорын газраас мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-22 202.131.227.178

76-г дураараа тонилгох зөвшөөрөл өгчихвөл хүмүүс соёлтой болно. одоо их бухамдалтай байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж