Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд дарга Д.Энхсайхан БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн агентлаг /КОША/-ийн Дэд ерөнхийлөгч И Чол Ү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын хүрээнд хоёр байгууллагын хооронд байгуулсан Хамтын ажиллагааны хэлэлцээрийн хугацааг сунган цаашдын хамтын ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн хяналтын улсын байцаагчдыг барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, химийн хорт бодисын аюулгүй байдал зэрэг сэдвээр БНСУ-д сургалтад хамруулахаар тохиролцлоо.
Эх сурвалж: МХЕГ
Холбоотой мэдээ