АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, гэргий Меланьягийн хамт Их Британи, Францад хийх аяллын хүрээнд Ирландад айлчилж, зургадугаар сарын 5-ны өдөр тус улсын Ерөнхий сайд Лео Варадкартай уулзахаар төлөвлөсөн талаар мягмар гаригт Цагаан ордноос мэдээлэв.
Цагаан ордны төлөөлөгчийн хэлснээр, Трамп Варадкарын Ирландад зочлох урилгыг хүлээн авсан байна. АНУ-ын тэргүүн зургадугаар сарын 3-наас 5-ны өдрүүдэд Британид хийх төрийн айлчлалын хүрээнд Хатан хаан Элизабеттай уулзах юм байна.
Тэрбээр Шэнноноос холгүй байрладаг “Doonbeg Golf Resort” цогцолборыг эзэмшдэг бөгөөд энэ удаагийнхаа аяллын төлөвлөгөөнд тус газарт зочлохоо багтаажээ. Тэрбээр өнгөрсөн жил Их Британид хийсэн айлчлалынхаа үеэр Шотландын “Turnberry Golf Resort”-д зочилсон билээ.
Ирландын “Newsweek” радиогийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирландад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард анхны айлчлалаа хийхээр төлөвлөж байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлуулжээ.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ