МАН нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ мягмар гаригт сонгоно

Хуучирсан мэдээ: 2019.05.22-нд нийтлэгдсэн

МАН нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ мягмар гаригт сонгоно

МАН нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ мягмар гаригт сонгоно

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2019.05.22/ хуралдаж, Бага хурлын товоо зарлалаа. Бага хурлыг ирэх мягмар гариг буюу тавдугаар сарын 28-ны өдрийн 15.00 цагт товлож, Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчээ тодруулах юм байна. Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийг Сонгуулийн хуулийн дагуу тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх юм.

Тус намаас Хэнтий аймгийн нөхөн сонгуульд МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвшиж магадгүй гэсэн мэдээлэл байгаа юм. Удирдах зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Хэнтий аймагт явуулсан нөхөн сонгуулийн урьдчилсан судалгааг танилцуулсан байна. Энэхүү судалгаагаар МАН-ын дарга У.Хүрэлсүх рейтинг өндөр байгаа гэх мэдээлэл ч байна. Удирдах зөвлөлийн хуралд Ерөнхий сайд оролцоогүй байна. Тэрбээр Засгийн газрын хуралдаан давхцсан учраас удирдах зөвлөлийн энэ удаагийн хуралд оролцох боломжгүй гэжээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж