Монголд анх удаа Олон улсын жишигт нийцэхүйц FOOD STREET байгуулагдах гэж байна | News.MN

Монголд анх удаа Олон улсын жишигт нийцэхүйц FOOD STREET байгуулагдах гэж байна

Монголд анх удаа Олон улсын жишигт нийцэхүйц FOOD STREET байгуулагдах гэж байна

Мишээл групп ХХК иргэдийн нэрлэж заншсанаар Мишээл Экспо төв болон Китчен олл/ Kitchen All/  тавилгын дэлгүүрийн голд байрлах 174 метрийн урттай 3,100м2 талбай дээр Монголын анхны Фүүд стрийтийг байгуулах гэж байна.

Тус төсөлд Энэтхэг, Солонгос, Хятад, Европ үндэсний хоолны ресторан байхаас гадна төрөл бүрийн коктейл паб, чанартай дарсны үйлчилгээ, спорт паб, кофе шоп зэрэг иргэдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангасан үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх юм.

Уг төсөл 2019 оны намар ашиглалтанд орох бөгөөд үндсэн 3 зорилготой. Үүнд:

  1. Амралтын өдөр бүр Food festival зохион байгуулагдана

Жилийн 4 улиралд ажиллах боломжтой тус гудамж нь амралтын өдөр бүр УБ хотынхоо иргэдэд 4 төрлийн ресторан, 9 төрлийн паб, 20 гаруй аж ахуйн нэгжийн хоолны наадам /Food festival/-д оролцох боломжийг нээж өгнө. Нэг гудамд олон төрлийн хоолны рестораныг төвлөрүүлснээр иргэд түгжирч цаг алдалгүй нэгэн зэрэг олон ресторанаас сонгох боломжтой болно.

  1. Аялал жуулчлалд өөрсдийн хувь нэмрээ оруулах

Монгол улсад ирсэн жуулчдыг аюулгүй бөгөөд тав тухтай орчинд 13 төрлийн ресторан, пабаас сонгон үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж цаашлаад Жуулчны компаниудын хөтөлбөрт цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлтийг хийхэд бид туслах болно. Хамгийн гол нь тус гудамж цагдаагийн байгууллага, мэргэжлийн харуул хамгаалалтын дор үйл ажиллагаа явуулах тул жуулчдын аюулгүй байдлыг бүрэн хангах ач холбогдолтой юм.

  1. Монгол залууст олон улсын хоолны боловсролыг олгохоос гадна зөв боловсон байдлаар цагаа өнгөрүүлэхэд сургах

Өнөөгийн залуус ямарваа нэгэн арга хэмжээ эсвэл найз нөхдийн төрсөн өдөр, тэмдэглэлт баяраар архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж өөрт болон бусдад аюултай нөхцөл байдлыг бий болгож байна. Тэгвэл бид энэхүү төслөөр дамжуулж ирээдүйн залуусыг цагийг зөв боловсон байдлаар өнгөрүүлэх соёлд сургана.

Үйл ажиллагааны хувьд: Амралтын өдөр бүр хоолны наадам /Food festival/ болж, оройн цагаар урлаг соёлын тоглолтууд байнга болж УБ хотын иргэдээ түгжрэлгүй, аюулгүй орчинд гэр бүлээрээ хоол зооглох, урлаг соёлын тоглолт үзэх боломжийг олгоно.

Мишээл FOOD STREET төсөлд ресторан, пабаар оролцох сонирхолтой байгууллагыг сонгон шалгаруулж хамтран ажиллана.

“Мишээл групп” ХХК төслийн багтай холбогдох:

Утас: 9905-6274, 9099-5533

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2019-05-22 202.9.42.63

мишээл дээр очхоор хоол асуудалтай байдаг сайхан л юм хийх гэж байгаа юм байна амжилт хүсье юу чхийж үзээгүй бусдад атаархсан \nөөдгүй хүмүүсийн бисэнийг тоох хэрггүйдээ тэд бол ойлгомжтой маш муу амьдрач байгаа тул их ууртай яагаад ууртай гэхээр сэтгэхүй нь асуудалтай залхуу эрэмдэг юмнууд л

Zochin 2019-05-22 198.202.137.36

Neg mall-nii food court gedeg yum l hiih geed baigaa yumaa daa ug n

Avatar

Zochin 2019-05-22 198.202.137.36

Neg mall-nii food court gedeg yum l hiih geed baigaa yumaa daa ug n

Avatar

дэмжнээ 2019-05-22 202.179.24.232

жинхэнэ мэлхийтэй хуушуурээ эндээс авнаа урагшаа

Avatar

Zochin 2019-05-22 49.0.212.145

Одоо мах олдохоо больсон, тэгэхээр нохойн махан хуушуур л ирээдүйтэй

Avatar

xaxax 2019-05-22 103.26.194.142

ENE GAZAR CH BOHIR UNERTEED BAIDAG TALTAI … DESIGN NI HOGIIN YUMAA … HIIJ BGA GARUUD HALTAR GARUUD BH … MERGEJLIIN HUMUUSEER HIILGEECH

Avatar

Зочин 2019-05-22 103.26.195.85

Food Srteet-ийг хотын төв гудамж дагуу хийвэл дээр дээ. Үүнийг харин хот санаачлах хэрэгтэй. Гадаадад түгээмэл байдаг үнэ хямдтай хоолны газруудыг олноор нь бий болгох хэрэгтэй. Манай шиг хүйтэн газар зөвхөн зуны 3 сар л байна даа.

Avatar

Зочин 2019-05-22 202.131.227.178

бас бөөн хордлогоны уурхай нээх гэж байна. монголчууд эртнээсээ л хоолыг эрхэмлэж дээдэлж ач холбогдол өгч ирээгүй. ядарсан зүдэрсэн хүнд хоол хүртээдэг л ёстой байлаа. одоо бол хоолгүй бол үхчих гээд л байдаг болж

Avatar

Зочин 2019-05-22 103.26.195.85

МХЕГ түүн дээр хяналт сайн тавих хэрэгтэй. Хордлого гаргахгүй байхаар анхаарлаа хандуулж болно шүү дээ.

Avatar

Зочин 2019-05-22 202.131.227.178

МХЕГ ажиллахгүй ээ. эхнээсээ хахууль аваад тэр сүрхий соёлтой хоолны газруудаас 100 100гаараа хордоод эхэлсэн биз дээ.

Avatar

nuudel 2019-05-22 83.145.101.131

Za tegeed eruul ahuin shaardlaga sain hangaj ajillaarai.Olon gazar 1 dor baihad hyanalt sulran shuu.Togooch beltgech geed bukh huniig uzlegt oruulj ter hun n ajillaj baina uu gedgiig sain shalgah heregtei.Tegehgui bol duriin togooch ireed ajilldag yum shig baigaa n ihenh gazart

Avatar

koko 2019-05-22 182.160.35.222

Bairlal n ontsgui baina,halbaga hool olj ideh gej tiishee yavahad.Tegsend orvol Urt tsagaanii gudamj n hamaagui deer.

Avatar

Зочин 2019-05-22 202.126.89.220

Zov shu. Urt tsagaan yagaad snack street bj bolohgui gej

Avatar

zochin 2019-05-22 124.158.107.15

zugaa tsengel huuh, tatvar tatah, ard tumend daramt boloh yumandaa olon ulsiin jishig gej hutsahiin, novshnuud chini, amidral, tsaling ni ter jishigtee hurgeech, malnuudaa

Avatar

Irgen 2019-05-22 66.181.188.201

Mashinii zogsool orj garah gartsaa sain shiideerei.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж