Гурван улсын Ротари клуб хамтран Монголд гүний ус цэвэршүүлэх төсөл хэрэгжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.22-нд нийтлэгдсэн

Гурван улсын Ротари клуб хамтран Монголд гүний ус цэвэршүүлэх төсөл хэрэгжүүлж байна

Гурван улсын Ротари клуб хамтран Монголд гүний ус цэвэршүүлэх төсөл хэрэгжүүлж байна

Ротаригийн Тайванийн бүсийн захирал асан, “Тайвань 3522” бүсийн Ротари клубын сангийн тэргүүн Ван Чэн Си ноён /PDG Horace/, “Тайпэй Дун Фан” Ротари клубын тэргүүн Лю Шиао Мэй /President Cora/ тэргүүтэй долоон хүний бүрэлдэхүүнтэй баг Монгол оронд зургаан хоногийн хугацаатай зочлохоор 2019 оны тавдугаар сарын 21-нд Улаанбаатарт ирлээ. Тэд “Ulaanbaatar Peace Avenue” Ротари клубтай хамтран ажиллах юм.

“Тайвань 3522” бүсийн Ротари клубын сангийн тэргүүн Ван Чэн Си ноён /PDG Horace/  хэлэхдээ “Тайвань Монголын Ротари клуб олон жилийн турш хамтран ажиллаж байгаа ба өмнө нь Тайпэй хотын “Сун Рэн” Ротари клуб нь “Улаанбаатар” Ротари клубтай 2016 оноос гурван жилийн хугацаатай нүдний харааг хамгаалах төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хүрээнд эмч мэргэжилтнүүдийг сургалт семинарт хамруулж, нийгмийн зорилтот бүлгийн харааны чадварыг нөхөн сэргээх сургалтыг зохион байгуулсан, ЭМШУИС дээр “Сул харааны оношилгооны төв”-ийг байгуулсан. Энэ удаад “Тайпэй Дун Фан” клуб “Ulaanbaatar Peace Avenue” клуб хамтран, гүний ус ашигладаг аймгуудад ус цэвэршүүлэх төслийг хэрэгжүүлэн, ард иргэдийн эрүүл мэндэд хувь нэмэр оруулахаар зорьж байна” гэлээ.

“Тайпэй Дун Фан” ротари клубын захирал Лю Шиао Мэй /Cora/ хэлсэн үгэндээ “Монгол оронд хэрэгжүүлж байгаа ус цэвэршүүлэх төсөл нь Олон улсын Ротари клубээс санхүүгийн дэмжлэг үзүүлдэг зургаан том асуудлын нэг бөгөөд энэ удаагийн ус цэвэршүүлэх төслийг Ротари клубын тэргүүний ажлаа авахаас өмнө төлөвлөж эхэлсэн, эдүгээ хэдийн нэг жилийн нүүр үзэж байна. Тайвань, Монгол, Өмнөд Солонгосын нийт 14 Ротари клубээс хандив дэмжлэгийг хүлээн авсан. Мөн Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын зүгээс дэмжиж ажиллаж байгаа ба Ротари клубын хамтын ажиллагааны үр дүнд илүү олон монгол иргэнд цэвэр, аюулгүй ус ашиглах боломж бүрдэх юм. Ротари клуб нь “Making a difference” хэмээх үзэл санааг баримтлан үйл ажиллагаа явуулдагаас гадна энэ оны Ротари клубын онцлох сэдэв болох “Be the inspiration” агуулгын хүрээнд даян дэлхийн хүн зоны сайн сайхны төлөөх үйл хэргийг үргэлжүүлэхийн сацуу ротари клубууд нь даян дэлхийг холбох болно /Rotary connect the world/ гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж