Хойд Солонгос: Удирдагч Кимийг өдөөн турхирсан хэнийг ч уучлахгүй | News.MN

Хойд Солонгос: Удирдагч Кимийг өдөөн турхирсан хэнийг ч уучлахгүй

Хойд Солонгос: Удирдагч Кимийг өдөөн турхирсан хэнийг ч уучлахгүй

Хойд Солонгос: Удирдагч Кимийг өдөөн турхирсан хэнийг ч уучлахгүй

АНУ-ын дэд ерөнхийлөгч асан, 2020 оны Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөхөө мэдэгдээд буй Жо Байдан БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг шүүмжилсэн явдлыг Хойд Солонгосын төрийн хэвлэл зэмлэн буруушаасан байна.

“Newsweek”-ийн мэдээлснээр, Жо Байден өнгөрсөн бямба гаригт Филадельфи хотноо сонгуулийн кампанит ажлаа эхлүүлж, "Бид дарангуйлагч бөгөөд дураар авирлагч Владимир Путин (ОХУ-ын Ерөнхийлөгч), Ким Жон Ун (БНАСАУ-ын удирдагч) нартай тэврэлдэх үндэстэн мөн гэж үү” хэмээн хэлжээ.

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагаас (KCNA) өнгөрсөн мягмар гаригийн үдэш, Хойд Солонгосын удирдагчийг шүүмжилсэнд хариу тайлбар өгсөн байна. Түүнд “АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байден бол хүний энгийн чанараа алдсан, хөөрхийлөлтэй улстөрч юм” гэжээ. Мөн “Бид БНАСАУ-ын дээд удирдлагыг өдөөн турхирч байгаа хэнийг ч хэзээ ч уучлахгүй. Тэд үүнийхээ хариуг амсах болно” хэмээн мэдэгджээ.

Солонгосын хэвлэлүүдэд мэдээлснээр, тус агентлаг АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байденыг ухаан муутай, гэнэн хүн хэмээн нэрлэсэн байна. Улмаар нэр дэвшсэнтэй нь холбогдуулан “Хүмүүс түүнд найдлага тавьж болохгүй. Түүнийг IQ муутай хүн гэж ярьдаг нь тохиолдлын хэрэг биш юм. Эрх мэдлийн шуналдаа автсан Жо Байден болгоомжгүй, ухаан муутай нэгэн болжээ” хэмээн онцлон тэмдэглэжээ. 

Эх сурвалж: Reuters, KCNA

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-22 202.179.27.182

Яаг үнэн. Америк өөрийгөө дэлхийд тэргүүлэгч гэж боддог. Ойрх дорнод, арабын орнуудыг самарчаад одоо Aзи руу өнгөлзөөд эхэллээ. Үүний оронд дотоодын буудалцаан аллагаа хямгадмаар юм

Avatar

ХАХА 2019-05-22 64.119.27.104

чамд ямар хамаа байна үхэрээ

Avatar

Зочин 2019-05-22 180.149.96.90

"Бид дарангуйлагч бөгөөд дураар авирлагч Владимир Путин (ОХУ-ын Ерөнхийлөгч), Ким Жон Ун (БНАСАУ-ын удирдагч) нартай тэврэлдэх үндэстэн мөн гэж үү”

Avatar

гуц 2019-05-22 112.72.12.9

кккккккккк татаачих юм аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж