“Амиа алдсан хүүгийнхээ асуудлаар 20 жил хуулийн байгууллагын үүд сахилаа” | News.MN

“Амиа алдсан хүүгийнхээ асуудлаар 20 жил хуулийн байгууллагын үүд сахилаа”

“Амиа алдсан хүүгийнхээ асуудлаар 20 жил хуулийн байгууллагын үүд сахилаа”

“Амиа алдсан хүүгийнхээ асуудлаар 20 жил хуулийн байгууллагын үүд сахилаа”

Хилс хэрэгт орж амиа алдсан 17 настай хүүгийнхээ асуудлаар 20 жил хуулийн байгууллагын үүд сахиж байгаа нэгэн ээж өнөөдөр /2019.05.22/ Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.


Түүнийг Ш.Золжаргал гэдэг. Түүний хүү одоогоос 19 жилийн өмнө буюу 2000 онд нийслэлийн 31 дүгээр сургуулийн наймдугаар ангид сурч байжээ. Гэтэл хүү нь тэр оныхоо зургадугаар сард 6-ны өдөр ангийнхаа хүүхдийг өмөөрч, хүнтэй зодолдсоноос болж, цагдаагийн байгууллага эцэг, эхэд нь ч хэлэлгүй цагдан хорьсон талаар Ш.Золжаргал гуай ярилаа.

Тэрбээр яриагаа үргэлжлүүлэхдээ “Би арай гэж хөөцөлдөж байж, гурван жилийн ялыг нь тэнсэн болгосон. Тухайн үед миний хүүгийн өмөөрч зодолдсон н.Баясах гэж хүүхдийн нэр дээр цагдаагийн гомдол ирж байхад миний хүүд бурууг тохож, хуулийн байгууллага шийдвэрлэсэн. Мөн шүүх эмнэлгийн дүгнэлт нь хөнгөн гэмтэл гэж гарчихаад байхад танил талаа ашиглан хүндэвтэр гэмтэл гэж бичүүлсэн байсан. Тэр хэргээс хойш миний хүү байнгын сэтгэл санааны дарамттай, ажил төрөл ч хийж чадахгүй байсан.

Тэгсэн 2016 онд Хөшөөтийн уурхайд хөдөө ажлаар явсан хойгуур манай хөрш н.Энэрэл гэх эмэгтэй “Энэ хүү манай шинэ машиныг юу ч үгүй гэмтээсэн” гэж худлаа мэдээлэл өгч, цагдаа дуудсан байсан. Тэгсэн хүү маань гэртээ ирээд удаагүй байтал нэг өдөр миний хүүгийн бие гэнэт өвдөөд эхэлсэн. Хүүгээсээ бие нь яагаад өвдсөн талаар асуусан чинь “Манай хөршийн машин эвдсэн гээд намайг гурав, дөрвөн хүн зодсон. Би цагдаад хэлбэл өмнө нь тэнсэн авч байсан гээд буруутгана” гэж хэлсэн. Тэгээд эмнэлгийн сэхээнд 10 хоноод удалгүй хүү минь нас барсан юм. Миний хувьд хилс хэрэгт орж амиа алдсан 17 настай хүүгийнхээ асуудлаар 20 жил хуулийн байгууллагын үүд сахиж байна. Эмнэлгийн эмч эмчилгээний зардал гараагүй гэж байхад тухайн үед шүүх эмнэлгээр ар гэрээс нь эмчилгээний зардалд 600 мянган төгрөг авсан. Би Улсын дээд шүүхэд энэ асуудлаар хандаад, дөрвөн давхрын шатнаас түлхэгдээд үхэх шахсан. Өнөөдөр Монгол Улсын шүүхийн байгууллага шударга ажиллаж чадахгүй байна” гэв.

А.СҮРЭН

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Za 2019-05-22 66.181.161.73

2016 ond mashinii hergeer zoduulaad nas barlaa gesen bj yagaad 20 jil gej bichiw oilgosonguie

Avatar

Unsh 2019-05-22 202.9.43.234

2000 onoos hoish tsagdagar yvj bn gsn bn sn unshval

Avatar

Зочин 2019-05-22 202.131.225.205

TSAGDAA HUULI SHUUHIIN BAIGUULLAGA ZUVHUN MUNGUTEI HUND UILCHILDEG NI UNEN SHUU DEE!!!! ULSIIN EMNELEGT HUUHDEE TURUULEHED EMCHID MUNGU UGDUG GEDGIIG HUN BUHEN MEDDEG!!! IT IS ALL FUCKED UP!!!!!

Avatar

asdf 2019-05-22 66.181.184.21

evii dee. uhtel ur haram gej.

Avatar

hetsuu yumda 2019-05-22 103.26.194.247

buruu shiidver gargadag huuli shuuhiinhen uiliin ur gej baidag gedgiig oilgoh heregtei iim tohioldluud har myangaaraa baigaa chadalgui bol tegeed l hohirood l duusdag baihdaa uruvdmuur yum uree aldsan eejid shudarga hunleg huulich baival tuslaad uguusei

Avatar

Зочин 2019-05-22 66.181.168.199

бодит байдал. эмгэнэл

Avatar

Зочин 2019-05-22 43.228.131.45

Шүүх хууль хяналтын байгууллага иргэддээ чин шударгаар үйлчилмээр юм даа Шүүхийн шинэчлэл гээд хөрөнгө мөнгө зараад байдаг шүүгчид нь бие даасан хараат бус гээд авлигажиж өгч байна даа

Avatar

Зочин 2019-05-22 43.228.131.45

Шүүх хууль хяналтын байгууллага иргэддээ чин шударгаар үйлчилмээр юм даа Шүүхийн шинэчлэл гээд хөрөнгө мөнгө зараад байдаг шүүгчид нь бие даасан хараат бус гээд авлигажиж өгч байна даа

Avatar

Зочин 2019-05-22 119.40.98.74

Яасан хэцүү юм бэ танил тал мөнгөтэй нэгэнд хууль нь үйлчилдэг болж хайран хүүхэд өчнөөн сэтгэл санааны гүн хямралд оруулж амьдаар үхлүүт байдалд оруулдаг адгуус шиг амьд зомби нар байх юма. Эгч минь та сэтгэл санааныхаа хохиролыг барагдуул хөрш айл гэдэг чинь НОХОД БОЛЦОРЧИХСОН юмөө. Та хөрш айлдаа гомдол гаргаа!!!

Avatar

Зочин 2019-05-22 37.231.95.79

Харамсалтай хэрэг байна. Гэхдээ энэ сэтгүүлч мэдээгээ сайн найруулж бичихгүй бол яг юу болсон талаар нарийн мэдээлэл авч чадсангүй.

Avatar

Зочин 2019-05-22 202.70.34.70

хөөохий ямар ч өрөвдмөөр юм бэ дээ. Үнэн мөн хэзээ үйлчлэх бол? гардаж хийдэг хүмүүс нь юу боддог бол?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж