“Амиа алдсан хүүгийнхээ асуудлаар 20 жил хуулийн байгууллагын үүд сахилаа”

Хуучирсан мэдээ: 2019.05.22-нд нийтлэгдсэн

“Амиа алдсан хүүгийнхээ асуудлаар 20 жил хуулийн байгууллагын үүд сахилаа”

“Амиа алдсан хүүгийнхээ асуудлаар 20 жил хуулийн байгууллагын үүд сахилаа”

Хилс хэрэгт орж амиа алдсан 17 настай хүүгийнхээ асуудлаар 20 жил хуулийн байгууллагын үүд сахиж байгаа нэгэн ээж өнөөдөр /2019.05.22/ Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.


Түүнийг Ш.Золжаргал гэдэг. Түүний хүү одоогоос 19 жилийн өмнө буюу 2000 онд нийслэлийн 31 дүгээр сургуулийн наймдугаар ангид сурч байжээ. Гэтэл хүү нь тэр оныхоо зургадугаар сард 6-ны өдөр ангийнхаа хүүхдийг өмөөрч, хүнтэй зодолдсоноос болж, цагдаагийн байгууллага эцэг, эхэд нь ч хэлэлгүй цагдан хорьсон талаар Ш.Золжаргал гуай ярилаа.

Тэрбээр яриагаа үргэлжлүүлэхдээ “Би арай гэж хөөцөлдөж байж, гурван жилийн ялыг нь тэнсэн болгосон. Тухайн үед миний хүүгийн өмөөрч зодолдсон н.Баясах гэж хүүхдийн нэр дээр цагдаагийн гомдол ирж байхад миний хүүд бурууг тохож, хуулийн байгууллага шийдвэрлэсэн. Мөн шүүх эмнэлгийн дүгнэлт нь хөнгөн гэмтэл гэж гарчихаад байхад танил талаа ашиглан хүндэвтэр гэмтэл гэж бичүүлсэн байсан. Тэр хэргээс хойш миний хүү байнгын сэтгэл санааны дарамттай, ажил төрөл ч хийж чадахгүй байсан.

Тэгсэн 2016 онд Хөшөөтийн уурхайд хөдөө ажлаар явсан хойгуур манай хөрш н.Энэрэл гэх эмэгтэй “Энэ хүү манай шинэ машиныг юу ч үгүй гэмтээсэн” гэж худлаа мэдээлэл өгч, цагдаа дуудсан байсан. Тэгсэн хүү маань гэртээ ирээд удаагүй байтал нэг өдөр миний хүүгийн бие гэнэт өвдөөд эхэлсэн. Хүүгээсээ бие нь яагаад өвдсөн талаар асуусан чинь “Манай хөршийн машин эвдсэн гээд намайг гурав, дөрвөн хүн зодсон. Би цагдаад хэлбэл өмнө нь тэнсэн авч байсан гээд буруутгана” гэж хэлсэн. Тэгээд эмнэлгийн сэхээнд 10 хоноод удалгүй хүү минь нас барсан юм. Миний хувьд хилс хэрэгт орж амиа алдсан 17 настай хүүгийнхээ асуудлаар 20 жил хуулийн байгууллагын үүд сахиж байна. Эмнэлгийн эмч эмчилгээний зардал гараагүй гэж байхад тухайн үед шүүх эмнэлгээр ар гэрээс нь эмчилгээний зардалд 600 мянган төгрөг авсан. Би Улсын дээд шүүхэд энэ асуудлаар хандаад, дөрвөн давхрын шатнаас түлхэгдээд үхэх шахсан. Өнөөдөр Монгол Улсын шүүхийн байгууллага шударга ажиллаж чадахгүй байна” гэв.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж