Хятадын “Huawei” компани өөрийн үйлдвэрлэдэг “Matebook” зөөврийн компьютертээ АНУ-ын “Microsoft” компанийн “Windows” үйлдлийн системийг ашигладаг. Харин АНУ болон Хятадын хооронд өрнөөд буй худалдааны дайны нөлөөгөөр “Microsoft”-ийн зүгээс “Windows” үйлдлийн системийнхээ лицензийг цуцалж магадгүй байгаа юм.
“Microsoft” корпораци даваа гаригт /2019.05.20/ “Huawei” компанитай хамтын ажиллагаагаа зогсоох тухай урьдчилсан анхааруулга захидлыг төлөөлөгчийн газрууд руугаа илгээжээ.
Дээрх мэдэгдэл албан ёсоор хэрэгжээгүй байгаа ч “Microsoft” онлайн дэлгүүрээсээ “Huawei”-ийн бүтээгдэхүүнүүдийг хасаад байгаа юм байна. “Huawei MateBook X Pro” компьютер нь одоогоор АНУ-ын зах зээлд өндөр эрэлттэй бүтээгдэхүүнд тооцогдож байгаа аж.
Худалдааны дайны хүрээнд Хятадын эсрэг АНУ-ын Засгийн газрын тавьсан худалдааны хоригийн хамгийн эхний үр дүн нь “Google” компани “Huawei” компаниас “Android” системийнхээ лицензийг цуцлахаар болоод байгаа билээ.
Эх сурвалж: www.pcworld.com
Холбоотой мэдээ