3х3: Монголын эрэгтэй, эмэгтэй баг үндсэн хэсэгт багтжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.22-нд нийтлэгдсэн

3х3: Монголын эрэгтэй, эмэгтэй баг үндсэн хэсэгт багтжээ

3х3: Монголын эрэгтэй, эмэгтэй баг үндсэн хэсэгт багтжээ

FIBA 3×3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2019.05.22/ БНХАУ-ын Чангша хотод эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 22 баг, эмэгтэй 13 улсын баг өрсөлдөж байна.

Монголын эрэгтэй, эмэгтэй багууд чансаагаараа үндсэн хэсэгт багтсан тул тавдугаар сарын 24-өөс тоглолтоо эхлүүлнэ.

“С” хэсэгт Монгол, Австралийн багууд багтсан бөгөөд нөгөө баг нь урьдчилсан хэсгээс эрхээ авсан баг орох юм. Энэ хэсэгт БНСУ, Энэтхэг, Малайз, Ванату арал улсуудын багууд багтаж ялагч болсон нь “С” хэсэгт тоглох юм.

Манай эмэгтэй шигшээ баг Казахстан, Киргизстан улсын багуудтай “В” хэсэгт багтсан бөгөөд тавдугаар сарын 25-д хэсгийн хоёр тоглолтыг хийнэ. Тэмцээнийг MNBA SPORTS TV Channel шууд дамжуулан хүргэх юм байна.

3×3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 26-ны өдөр өндөрлөнө.

ХУВААРЬ: /5.24-25/

5/24: Эрэгтэй шигшээ баг:

  • 16:00 Монгол-QD
  • 20:15 Австрали-Монгол

5/25: Эмэгтэй шигшээ баг:

  • 15:15 Киргизстан-Монгол
  • 19:30 Казакстан-Монгол

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж