"Хөгжлийн банканд хийсэн шалгалтаар НОЦТОЙ зөрчлүүд илэрч, АТГ-т шилжүүллээ" | News.MN

"Хөгжлийн банканд хийсэн шалгалтаар НОЦТОЙ зөрчлүүд илэрч, АТГ-т шилжүүллээ"

"Хөгжлийн банканд хийсэн шалгалтаар НОЦТОЙ зөрчлүүд илэрч, АТГ-т шилжүүллээ"

"Хөгжлийн банканд хийсэн шалгалтаар НОЦТОЙ зөрчлүүд илэрч, АТГ-т шилжүүллээ"

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайланг танилцуулж байна. Тус шалгалтыг сар гаруй хугацаанд хийсэн юм.

Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авч эргэн төлөөгүй ААН-үүдийн жагсаалтыг гаргажээ. Тухайлбал, Хөгжлийн банкны ноцтой зээлдэгчид нь "Хөтөл" ХХК 161.5  тэрбум төгрөг,  "Мон лаа" ХХК 5.6 тэрбум төгрөг, "Төрийн Орон Сууцны Корпораци" ТӨҮГ 355.5 тэрбум төгрөг,  "МАХ Цемент"  ХХК 166.5 тэрбум төгрөг,  "Кью Эс Си" ХХК 187.6 тэрбум төгрөг, "Бэрэн" групп 102.4 тэрбум төгрөг, "Эрэл" ХХК 99.5 тэрбум төгрөгийн зээл тус, тус эргэн төлөгдөөгүй байна. Түүнчлэн арилжааны банкнаас санхүүжүүлэх боломжтой 13 жижиг төсөлд нийт 34.3 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банк олгож, үндсэндээ арилжааны банктай Хөгжлийн банк өрсөлддөг болох нь шалгалтаар илэрсэн гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тодотголоо.

Тэрбээр энэ тухай хэлэхдээ “Уг нь Хөгжлийн банкны тухай хуулиар тус банкны үндсэн чиг үүрэг нь Монгол Улсын хөгжилд зайлшгүй шаардлагатай дэд бүтэц болон эдийн засгийн том төслүүдийг санхүүжүүлнэ гэсэн үндсэн чиг үүрэгтэй. Гэтэл өнөөдөр Хөгжлийн банк арилжааны банкуудтай адилхан хэмжээний бага хүүтэй зээл олгох соёлыг банканд бий болгосноос үүдэж, арилжааны банктай өрсөлддөг, лоббид автдаг, дэлхийн бусад орны нийтлэг жишгээр хөгжиж байгаа Хөгжлийн банкнаас өөр үйл ажиллагаа явуулж байна гэсэн  дүгнэлтэд хүрсэн.

-Зээлийн бүтцийг өөрчилж, гэрээний хугацааг олон удаа сунгасан байна. Тухайлбал, зарим зээлд гэрээний хугацааг найман удаа сунгасан зөрчлүүд түгээмэл байна.

"Мөн гүйцэтгэх захирал мөнгөн хадгаламж байршуулах, буцаан төлөх гэх мэт их хэмжээний эрх мэдэл өөрөө өөртөө төвлөрүүлсэн. ХХБ дахь Хөгжлийн банкны одоогийн байрыг хэт өндөр үнээр худалдаж авсан.

"2015-2016 онд ажиллах байсан Хөгжлийн банк удирдлагуудын хариуцлагагүйгээс болж банк их хэмжээний алдагдал хүлээсэн.

-Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар, Гүйцэтгэх захирал, Н.Мөнхбат, Хөгжлийн банкны холбогдох ажилтан, албан тушаалтнууд зээлдэгчид давуу байдал олгосон байж болзошгүй гэсэн зөрчил шалгалтаар илэрсэн.

-Түүнчлэн нэг эзэнтэй  компаниудад их хэмжээний зээл авсан байна.  Тухайлбал, "Кью Эс Си" ХХК, болон "Хөтөл" ХХК нь нэг эзэнтэй байна" гэв. Тиймээс шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг шалгуулахаар АТГ-т  шилжүүлэх аж.

Чингис, Самурай, Евро бонд болон бусад эх үүсвэрээс 2012-2016 онд Хөгжлийн банкаар дамжуулан нэр бүхий ААН-үүдэд зээл олгосон үйл ажиллагаатай холбогдох асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулна. Дээрх эх үүсвэрээс авсан зээлээ хугацаандаа төлөөгүйгээс банкийг хохироосон ААН-үүдийн зээлийг эргэн төлүүлэх, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шилжүүлж, шалгуулна гэдгийг тэрбээр мэдэгдэв.

Цаашид 20 тэрбумаас доош зээлийг Хөгжлийн банк гаргахгүй байх ёстой гэж үзэж байгаа. ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах ёстой гэж үзсэн. Гүйцэтгэх удирдлага өөрөө өргөдлөө өгч, өөрчилсөн. Боловсон хүчний чадавх муу байна гэж үзсэн учир Г.Амартүвшин захиралд шилжилтийн үед ажиллаж өгөөч гэж хүсэлт тавьсан. Шилжилтийн үеийг бид ирэх оны нэгдүгээр сарын 1-н хүртэл гэж тооцож байгаа" гэв.

Цааш тэрбээр хэлэхдээ “Хөгжлийн банк цаашдаа олон улсын жишгээр  буюу аль болох шийдвэр гаргагчдаас хамаарал багатай ажиллах тэр чиглэлд оруулах нь зөв гэж үзэж байгаа.

Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк сонгодог утгаараа ажиллаж чадаагүй байна. Зарим ААН-үүдийн чухал төсөлд зээл олгосныг нь үгүйсгэхгүй. Арилжааны банкнуудад зээлийн хугацаа хэтрэх ямар ч боломжгүй, Хөгжлийн банканд ямар нэгэн нөлөөлөл орсон байх магадлалтай гэж үзэж байна.

Өмнө нь Хөгжлийн банканд хийгдсэн шалгалтууд өргөн хүрээний, далайцтай байгаагүй. Өөрөөр хэлбэл хэсэгчлэн шалгалт хийж байсан. Энэ удаагийн шалгалтын мөрөөр хуулийн хяналтын байгууллага хариуцлагатай ажиллана гэж найдаж байна. Засгийн газрын институт шахаж ажиллуулах болно. Учир нь Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх хуулийн чиг үүрэгтэй байгууллага” гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тодотголоо.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БИ 2019-05-22 202.21.103.139

ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ НЬ ХИЙГДЭХГҮЙ ХУГАЦАА ХЭТРЭЭД БАЙГАА БОЛ ИРГЭДИЙН БАЙР, МАШИНЫГ ХУРААДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ, ЭНЭ МАК, ЭРЭЛ, ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭРИЙГ ХУРААХААС ӨӨР ЯАХ ВЭ

Avatar

БИ 2019-05-22 202.21.103.139

ГОЛ НЬ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТҮҮД НЬ ЯГ ГРАФИКИЙН ДАГУУ ХИЙГДЭЖ БАЙГАА ЮМ УУ?
ШАЛГАЛТ ХИЙСЭН БОЛ ЭРГЭН ТӨЛӨЛТ, ЗЭЭЛИЙН ЗАРЦУУЛАЛТ, ҮР АШИГИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ХЭРЭГТЭЙ,
ЭНЭ ХҮМҮҮС ЗЭЭЛЭЭ ГРАФИКИЙН ДАГУУ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ГЭЖ ОЙЛГОЛОО, ОДОО ЯАХ ВЭ? ИРГЭДИЙН БАЙРЫГ ХУРААДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ ШДЭЭ, МАК, ЭРЭЛ, ХӨТӨЛИЙН ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ХУРААЖ АВАХААС ӨӨР ЯАХ ВЭ ДЭЭ

Avatar

Mak boliyooo! 2019-05-22 66.181.161.108

Mak boliyooo! Uchnuun ulsaas zeel avchaad neg ch tug.nio ergen tulult bhgui, deer n cementiinh n chanar muu dandaa bat beh n unadag, tgd yaj top 100d orood bdgiig ogt oilgohfui bn.

Avatar

Mak boliyooo 2019-05-22 66.181.161.108

Mak uch tuchnuun zeel avch uildver barichaad neg ch tug.n tulult bhgui cementiinh n chanar muu, yaana da yana, hariutslagagui gehed denduu hariutslagagui kompani yaj top 100 bolood bdag bnaa?

Avatar

ЭРХЭМЭЭ 2019-05-22 202.21.103.139

ЦЕМЕНТийн үйлдвэрүүд баригдаад дотоодоо хангаад сайхан л байна шдээ. Даанч үндэсний үйлдвэрүүдийнхээ нэр нүүрийг хөөдөөд байхымаа энэ МАКЦЕМЕНТ, ХӨТӨЛЦЕМЕНТ яана даа.

Avatar

ХҮН 2019-05-22 161.202.97.101

ЦЕМЕНТийн үйлдвэрүүд баригдаад дотоодоо хангаад сайхан л байна шдээ. Даанч үндэсний үйлдвэрүүдийнхээ нэр нүүрийг хөөдөөд байхымаа энэ МАКЦЕМЕНТ, ХӨТӨЛЦЕМЕНТ яана даа.

Avatar

cpk 2019-05-22 132.194.33.150

99-100%

Avatar

Зочин 2019-05-22 132.194.33.150

2

Avatar

Зочин 2019-05-22 132.194.33.150

grdaa

Avatar

utgel 2019-05-22 132.194.33.150

email abch email bicheerei naizaa.

Avatar

зочин 2019-05-22 66.181.160.61

Сайхан хуцах юмаа. Ирэх жилийн 1 сарын 1 -ээс сонгуульд дэвшиж ажлаа өгөх хугацааг нь тохируулжээ. Амараа гишүүн болох уу

Avatar

зочин 2019-05-22 66.181.161.35

жидүү яасан бэ шалгаачээ

Avatar

зочин 2019-05-22 202.9.43.153

ГУЦАЖ ГУЦАЖ ЕРДӨӨ Л ЭНЭ ҮҮҮҮҮ ? . БАНК ЗЭЭЛ ӨГНӨ , КОМПАН ЗЭЭЛ АВНА ….ӨӨР ЯАХИЙН БЭ ? МАЛ ОЮУНАА …

Avatar

зочин 2019-05-22 202.9.43.153

ГУЦАЖ ГУЦАЖ ЕРДӨӨ Л ЭНЭ ҮҮҮҮҮ ? . БАНК ЗЭЭЛ ӨГНӨ , КОМПАН ЗЭЭЛ АВНА ….ӨӨР ЯАХИЙН БЭ ? МАЛ ОЮУНАА …

Avatar

Зочин 2019-05-22 66.181.161.105

Төрийн өмчтэй ямар ч компани, байгууллага авилгын үүр уурхай болдог жамтай!!! Бүх үйл ажиллагааг нь ил тод (шилэн) болгохгүй л бол ийм зөрчил цаашид улам л даамжирна!!!!

Avatar

Зочин 2019-05-22 103.111.68.3

ЗӨВ, ЗОРИГТОЙ, ТУЙЛБАРТАЙ АЖИЛЛААРАЙ… ХУДАЛДАГДАЖ БОЛОХГҮЙ. ИЙМ ЦАГТ УРВАЖ ХУДАЛДАГДВАЛ МАШ АЮУЛТАЙ.

Avatar

ц 2019-05-22 122.201.31.59

Угаасаа Хүрэлсүхийн утсан хүүхэлдэй, алиа салбадайнуудын нэгц ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж