"Хөгжлийн банканд хийсэн шалгалтаар НОЦТОЙ зөрчлүүд илэрч, АТГ-т шилжүүллээ"

Хуучирсан мэдээ: 2019.05.22-нд нийтлэгдсэн

"Хөгжлийн банканд хийсэн шалгалтаар НОЦТОЙ зөрчлүүд илэрч, АТГ-т шилжүүллээ"

"Хөгжлийн банканд хийсэн шалгалтаар НОЦТОЙ зөрчлүүд илэрч, АТГ-т шилжүүллээ"

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайланг танилцуулж байна. Тус шалгалтыг сар гаруй хугацаанд хийсэн юм.

Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авч эргэн төлөөгүй ААН-үүдийн жагсаалтыг гаргажээ. Тухайлбал, Хөгжлийн банкны ноцтой зээлдэгчид нь "Хөтөл" ХХК 161.5  тэрбум төгрөг,  "Мон лаа" ХХК 5.6 тэрбум төгрөг, "Төрийн Орон Сууцны Корпораци" ТӨҮГ 355.5 тэрбум төгрөг,  "МАХ Цемент"  ХХК 166.5 тэрбум төгрөг,  "Кью Эс Си" ХХК 187.6 тэрбум төгрөг, "Бэрэн" групп 102.4 тэрбум төгрөг, "Эрэл" ХХК 99.5 тэрбум төгрөгийн зээл тус, тус эргэн төлөгдөөгүй байна. Түүнчлэн арилжааны банкнаас санхүүжүүлэх боломжтой 13 жижиг төсөлд нийт 34.3 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банк олгож, үндсэндээ арилжааны банктай Хөгжлийн банк өрсөлддөг болох нь шалгалтаар илэрсэн гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тодотголоо.

Тэрбээр энэ тухай хэлэхдээ “Уг нь Хөгжлийн банкны тухай хуулиар тус банкны үндсэн чиг үүрэг нь Монгол Улсын хөгжилд зайлшгүй шаардлагатай дэд бүтэц болон эдийн засгийн том төслүүдийг санхүүжүүлнэ гэсэн үндсэн чиг үүрэгтэй. Гэтэл өнөөдөр Хөгжлийн банк арилжааны банкуудтай адилхан хэмжээний бага хүүтэй зээл олгох соёлыг банканд бий болгосноос үүдэж, арилжааны банктай өрсөлддөг, лоббид автдаг, дэлхийн бусад орны нийтлэг жишгээр хөгжиж байгаа Хөгжлийн банкнаас өөр үйл ажиллагаа явуулж байна гэсэн  дүгнэлтэд хүрсэн.

-Зээлийн бүтцийг өөрчилж, гэрээний хугацааг олон удаа сунгасан байна. Тухайлбал, зарим зээлд гэрээний хугацааг найман удаа сунгасан зөрчлүүд түгээмэл байна.

"Мөн гүйцэтгэх захирал мөнгөн хадгаламж байршуулах, буцаан төлөх гэх мэт их хэмжээний эрх мэдэл өөрөө өөртөө төвлөрүүлсэн. ХХБ дахь Хөгжлийн банкны одоогийн байрыг хэт өндөр үнээр худалдаж авсан.

"2015-2016 онд ажиллах байсан Хөгжлийн банк удирдлагуудын хариуцлагагүйгээс болж банк их хэмжээний алдагдал хүлээсэн.

-Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар, Гүйцэтгэх захирал, Н.Мөнхбат, Хөгжлийн банкны холбогдох ажилтан, албан тушаалтнууд зээлдэгчид давуу байдал олгосон байж болзошгүй гэсэн зөрчил шалгалтаар илэрсэн.

-Түүнчлэн нэг эзэнтэй  компаниудад их хэмжээний зээл авсан байна.  Тухайлбал, "Кью Эс Си" ХХК, болон "Хөтөл" ХХК нь нэг эзэнтэй байна" гэв. Тиймээс шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг шалгуулахаар АТГ-т  шилжүүлэх аж.

Чингис, Самурай, Евро бонд болон бусад эх үүсвэрээс 2012-2016 онд Хөгжлийн банкаар дамжуулан нэр бүхий ААН-үүдэд зээл олгосон үйл ажиллагаатай холбогдох асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулна. Дээрх эх үүсвэрээс авсан зээлээ хугацаандаа төлөөгүйгээс банкийг хохироосон ААН-үүдийн зээлийг эргэн төлүүлэх, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шилжүүлж, шалгуулна гэдгийг тэрбээр мэдэгдэв.

Цаашид 20 тэрбумаас доош зээлийг Хөгжлийн банк гаргахгүй байх ёстой гэж үзэж байгаа. ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах ёстой гэж үзсэн. Гүйцэтгэх удирдлага өөрөө өргөдлөө өгч, өөрчилсөн. Боловсон хүчний чадавх муу байна гэж үзсэн учир Г.Амартүвшин захиралд шилжилтийн үед ажиллаж өгөөч гэж хүсэлт тавьсан. Шилжилтийн үеийг бид ирэх оны нэгдүгээр сарын 1-н хүртэл гэж тооцож байгаа" гэв.

Цааш тэрбээр хэлэхдээ “Хөгжлийн банк цаашдаа олон улсын жишгээр  буюу аль болох шийдвэр гаргагчдаас хамаарал багатай ажиллах тэр чиглэлд оруулах нь зөв гэж үзэж байгаа.

Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк сонгодог утгаараа ажиллаж чадаагүй байна. Зарим ААН-үүдийн чухал төсөлд зээл олгосныг нь үгүйсгэхгүй. Арилжааны банкнуудад зээлийн хугацаа хэтрэх ямар ч боломжгүй, Хөгжлийн банканд ямар нэгэн нөлөөлөл орсон байх магадлалтай гэж үзэж байна.

Өмнө нь Хөгжлийн банканд хийгдсэн шалгалтууд өргөн хүрээний, далайцтай байгаагүй. Өөрөөр хэлбэл хэсэгчлэн шалгалт хийж байсан. Энэ удаагийн шалгалтын мөрөөр хуулийн хяналтын байгууллага хариуцлагатай ажиллана гэж найдаж байна. Засгийн газрын институт шахаж ажиллуулах болно. Учир нь Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх хуулийн чиг үүрэгтэй байгууллага” гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тодотголоо.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж