БНСУ-д ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршиж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.22-нд нийтлэгдсэн

БНСУ-д ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршиж байна

БНСУ-д ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршиж байна

Тус улсын томоохон компаниудын нэг “SK Group” ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршиж эхэлсэн нь улсдаа анхдагч болж байна. “SK Group”-ийн хувьд нийт 100 орчим компаниас бүрдэх, хэдэн арван мянган ажилтантай байгууллага юм.

Өнгөрсөн оноос тус группын охин компаниуд болох “SUPEX Council”, “SK Holdings” компаниудад цөөн ажлын өдөртэй горимыг нэвтрүүлэн туршиж эхэлжээ. Эдгээр компаниуд нь нийт 300 орчим ажилтантай, SK Group-ийн ирээдүйг тодорхойлох үүрэгтэй.

Одоогоор дээр дурдсан хоёр компани сар бүрийн хоёр ба дөрөв дэх баасан гаригуудад амрах хуваарьтай ажиллаж байна. Гэхдээ ажлын шаардлагаар зарим ажилчид нь бүтэн хуваариараар ажилладаг гэнэ. Хэрвээ үр дүн сайн байвал энэхүү хуваарийг цаашдаа бүх компаниуддаа нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Сүүлийн жилүүдэд ажлын дөрвөн өдөртэй долоо хоног нь ажилчид гэр бүлдээ цаг гаргах, өөртөө цаг гаргаж дуртай зүйлээ хийхээс эхлээд тэдний сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, ажлын бүтээмжид сайнаар нөлөөлдөг гэсэн онол яригдах болж, дэлхийн олон оронд туршиж эхлээд байгаа.

“SK Group”-ийн ерөнхийлөгч Чэй Тэ Вон нь ажилтнуудын сэтгэл ханамжийг нэгдүгээрт тавих бизнесийн философитой хүн тул ийм туршилтыг эхлүүлсэн гэж тус компаниас мэдээлжээ.

Швейцарийн Давос хотод болсон дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр дөрвөн ажлын өдөртэй долоо хоногт шилжих санааг хоёр судлаач дэвшүүлсэн байна. Тэдний нэг Пеннсилваний Вартоны их сургуулийн сэтгэл зүйч Адам Грант “Ажлын цагийг бууруулахад хүмүүсийн анхаарал төвлөрөл, чадвар дээшилж, бүтээмж, чанар нэмэгдэхээс гадна тэд байгууллагадаа илүү үнэнч, сэтгэл ханамжтай ажилладаг болохыг зарим туршилтын үр дүн харуулсан байдаг” гээд шийдвэр гаргагчдад дөрвөн ажлын өдөртэй долоо хоногт шилжихийг зөвлөжээ.Түүний санааг эдийн засагч, түүхч, “Utopia for Realists” номын зохиогч Рутгер Брегман дэмжиж, энэ санаа цоо шинэ зүйл биш бөгөөд өнгөрсөн зууны туршид яригдаж, туршигдаж байсныг баримтаар тайлбарласан байна.

Эх сурвалж:KOREATIMES

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж