“Huawei” бол худалдааны дайны гол бай

Хуучирсан мэдээ: 2019.05.22-нд нийтлэгдсэн

“Huawei” бол худалдааны дайны гол бай

“Huawei” бол худалдааны дайны гол бай

Ердөө 30 жилийн дотор л “Huawei” Хятадын хамгийн том компаниудын нэг болоод зогсохгүй дэлхийн брэнд болж чаджээ. Харин өнөөдөр уг компани техник технологийн салбарт ноёлохын төлөөх АНУ, Хятадын тэмцлийн гол бай болж байна.

“Huawei”-ийн ухаалаг гар утас “Apple”-ийн iPhone-оос илүү түгээмэл болж, борлуулалт нь Samsung-аас хурдан өсч байгаа тус компанийн зорилт нь ирэх жил гэхэд дэлхийн хамгийн том ухаалаг утасны брэнд болох, цаашлаад дараагийн үеийн супер хурдан 5G сүлжээний технологийн салбарт тэргүүлэх юм.

Дэлхийн ухаалаг гар утасны зах зээлд хоёрдугаарт жагсаж буй уг компани нь 2018 онд “Apple”-ийг ардаа орхиж, одоо “Samsung”-ийн араас нэхэж байна. Энэ оны эхний улирлын байдлаар “Samsung” 72 сая ширхэг ухаалаг утас зах зээлд нийлүүлээд байгаа бол “Huawei” 59 сая, “Apple” 40 саяыг нийлүүлээд байгаа аж. Харин энэхүү амжилтыг АНУ-ын хориг нураахаар зэхэж байгаа юм.

Дэлхий дээрх нийт ухаалаг гар утасны 85 хувь нь “Google”-ийн “Android” системийг дэмждэг. “Huawei” ч мөн адил. Гэтэл АНУ хориг тавьснаас болоод “Huawei” цаашид “Google”-ийн үйлчилгээнүүдийг ашиглах боломжгүй болж байгаа билээ.

АНУ-ын талаас технологи хуулбарладаг, оюуны өмчийн хулгай гэх нэрийдлээр “Huawei”-г байж болох бүхий л аргаар хааж боож байна. “Huawei” ч бүх цаг үеийн туршид янз бүрийн дарамт шахалтыг тэсвэрлэн гарсаар ирсэн цаашид ч бууж өгөхгүй, компанийн хүчин чадлыг дутуу үнэлэх хэрэггүйг АНУ-д сануулсан.

“Huawei” өөрийн гэсэн бие даасан “Android” системийг хөгжүүлж эхэлж байгаа. Гэхдээ тэрхүү шинэ систем нь хэрэглэгчдэд таалагдаж, амжилттай байх эсэх нь эргэлзээтэй. Учир нь өмнө нь хэд хэдэн компаниуд “Google”-ээс өрх тусгаарлах гэж үзээд амжилт олоогүй билээ. Тэдний нэг бол “Samsung”. БНСУ-ын “Samsung” брэнд нь өөрсдөө “Galaxy App Store” хэмээх үйлдлийн системтэй боловч ихэнх хэрэглэгчид “Google Play Store”-ийг сонгон ашигладаг.

Эх сурвалж:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж