УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилсан "SUPER STUDENT" оюутны тэтгэлэгт төсөл 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Тус төслөөр дэлхийн топ их сургуулиудад 100% тэтгэлэгтэйгээр 80 гаруй залуус суралцаад байна. Энэ жилийн төсөл “Тогтвортой хөгжилд манлайлах” нь уриан дор явагдаж гурван үе шатны шалгаруулалтаар 10 шилдэг оюутан тэтгэлэгт оюутнаар шалгарлаа. Төслийн гранпри шагналтнуудын хаалтын ажиллагаа “We one” нэртэй явагдаж өнгөрлөө.
I байр Их засаг Хууль зүйн сургуулийн Э. Батчөдөр АНУ-ын Үндэсний их сургууль 100% тэтгэлэгтэй сурах эрх, II байр РОУДС-ийн Тэнгис БНСУ-д 100% тэтгэлэгтэй сурах эрх, III байр Их засаг Хууль зүйн сургуулийн Төгөлдөр Япон улсад 100% тэтгэлэгтэй сурах эрх, IV байр Рояаль ОУДС-ийн Мишээл БНСУ-д 100% тэтгэлэгтэй сурах эрх, V байр Рояаль ОУДС-ийн Г. Уянга БНСУ-д 100% тэтгэлэгтэй сурах эрх, VI байр Рояаль ОУДС-ийн Тэмүүлэн Япон улсад 100% тэтгэлэгтэй сурах эрх, VII байр Их засаг Санхүү Эдийн Засгийн сургуулийн оюутан Сумъяабаатар БНСУ-д 100% тэтгэлэгтэй сурах эрх, VIII байр Их засаг Хууль зүйн сургуулийн Буянжаргал БНСУ-д 100% тэтгэлэгтэй сурах эрх, IX байрт Рояаль ОУДС-ийн Энхтөр БНСУ-д 100% тэтгэлэгтэй сурах эрх, X байрт ЧСОУХС-ийн оюутан Номин-Эрдэнэ БНСУ-д 100% тэтгэлэг сурах эрх тус тус авлаа.
НИЙТ ОЮУТАН ЗАЛУУСТАА ЦААШДЫНХ НЬ СУРЛАГА ХӨДӨЛМӨРТ ӨНДӨР АМЖИЛТЫГ ХҮСЬЕ!
Холбоотой мэдээ