Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны есөн давхар цутгамал барилгын зургаан давхраас 25 настай эрэгтэй амиа хорлох гэж завджээ. Тус хэрэг өчигдөр /2019.05.21/ 17.24 цагт гарсан бөгөөд Нийслэлийн онцгой байдлын газрын /НОБГ/ алба хаагчид цаг алдалгүй очин, түүнийг буулгасан байна. Амиа хорлохыг завдсан эрэгтэй нь тус байрны оршин суугч бөгөөд зургаан давхрын тагтнаас үсрэх гэж оролджээ. Түүнийг алба хаагчид эсэн мэнд буулгаж, дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Үүнээс гадна тавдугаар сарын эхээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хоёр өөр хороонп 33-38 насны залуус тагтнаас үсрэх гэж оролдсоныг алба хаагчид аварсан билээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ