Шатахуун литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгджээ | News.MN

Шатахуун литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгджээ

Шатахуун литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахууны үнэ бараг 80 төгрөгөөр нэмэгдэж, А-80 төрлийн бензин 1770, АИ-92 төрлийн бензин 1940 орчим төгрөгийн үнээр борлуулагдаж байна. Шатахууны үнэ нэмэгдсэн шалтгаан болон цаашид үнэ нь нэмэгдэх эсэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны асуудал хариуцсан дэд дарга Ц.Эрдэнэбаяраас тодрууллаа.


-Энэ удаад шатахууны үнэ ямар шалтгаанаар нэмэгдсэн бэ?

-Дэлхийн зах зээлд түүхий тосны үнэ энэ оны гуравдугаар сараас эхлэн сар бүр нэмэгдсэн. Үүнээс шалтгаалан ОХУ-аас манай улсад нийлүүлэх бүтээгдэхүүний үнэ сар бүр нэмэгдэх болсон. Үүнтэй холбоотойгоор дөрөвдүгээр сарын эхэн болон сүүлээр, тавдугаар сард шатахууны үнэ 50 орчим төгрөгөөр нэмэгдэж байна. Гэхдээ энэ нь зөвхөн АИ-92 шатахуун дээр ажиглагдаж байгаа асуудал. АИ-92 төрлийн бензин гуравдугаар сард нэг тонн нь 39 орчим ам.доллар, дөрөвдүгээр сард 71, тавдугаар сард 53 ам.доллараар нэмэгдэж нийтдээ 160 гаруй ам.доллараар нэмэгдсэн юм. Ингээд нэг тонныг нь 53 ам.доллараар авсан шатахуунаа тавдугаар сарын 15-наас худалдаанд гаргаж байгаа. Тиймээс АИ-92 шатахуун 50 орчим төгрөг, дизель түлш 40 орчим төгрөгөөр нэмэгдсэн ажиглагдаж байна.

-Шатахууны үнэ гуравдугаар сараас хойш бараг 160 ам.доллараар нэмэгдсэн юм байна. Харин буурах хандлага ажиглагдана уу?

-Тавдугаар сар гарснаас хойш түүхий тосны үнэд бага зэргийн бууралт ажиглагдсан. Монгол дахь шатахууны үнэ дэлхийн зах дээл дэх түүхий тосны ханшаас шууд хамаарч байгаа. Хэрэв дэлхийн зах зээл дээр буурч, хилээр орж ирж байгаа үнэ нь буурсан тохиолдолд бид үнийг буулгана.

-Дэлхийн зах зээлд түүхий тосны ханш буурах төлөв ажиглагдаж байгаа юм бол Монголд шатахууны үнэ буурна. Хэзээ, хэдэн төгрөгөөр буурах вэ?

-Бидний зүгээс шатахууны үнийг зохиомлоор өсгөж байна уу гэдэгт хяналт тавьдаг. Засгийн газраас шатахуун импортлох онцгой албан татварыг тэглэсэн байдаг ч шатахуун импортлогч компани нь бизнесийн байгууллага тул ямар нэгэн байдлаар ашигтай ажиллах шаардлагатай. Тавдугаар сард орж ирсэн АИ-92-ын өөрийн өртөг нь 1870 төгрөгийн ханштай байсан. Одоо 1940 төгрөгөөр борлуулагдаж байна. Ингэхээр шатахуун импортлогчид гурван хувийн ашигтай ажиллаж байна гэсэн үг. Дэлхийн зах зээлд түүхий тосны ханш өссөнтэй холбоотойгоор манайд ч сүүлийн гурван удаагийн нэмэгдлээр шатахууны үнэ 200 орчим төгрөгөөр нэмэгдээд байна. Тухайн үед түүхий тосны нэг тонны үнэ 85 ам.доллараас 53 болж буурсан байсан юм. Бидний зүгээс зохиомол биш энэ өсөлтийг хүчээр зогсоож болохгүй. Шатахууны үнийг хүчээр тогтоовол хомсдол бий болно. Дэлхийн зах зээлд түүхий тосны үнэ өсвөл түүнийг дагаад манайд ч шатахууны үнэ өснө. Магадгүй долдугаар сарын эхэнд шатахууны үнэ нэг тонн нь 10 ам.доллараар буурах юм бол тус сарын 15-наас шууд 50 төгрөгөөр бууруулна. Шатахууны үнэд дэлхийн зах зээл дэх түүхий тосны ханшаас гадна ам.долларын ханш нөлөөлдөг. Учир нь, манайх бүтээгдэхүүнээ доллараар авдаг.

-Бас шатахууны үнийн өсөлтөд улирал нөлөөлөөд байх шиг байна?

-Энэ зөвхөн дизель түлштэй холбоотой юм. Учир нь, дизель түлш өвлөөс зуны түлшинд шилждэг. Ингэхдээ үнийн хувьд 30-40 төгрөгөөр нэмэгдэж байгаа. Түүнээс гадна дэлхийн зах зээл дэх түүхий тосны ханшид олон улсын, томоохон гүрний байдал, харилцаа нөлөөлж байгаа.

-Монголд шатахууны нөөц хэр байна вэ?

-Хангалттай бий. Нийтдээ 40 гаруй хоногийн нөөц байгаа. АИ-92, дизель түлш, онгоцны түлш гээд улсын нөөцийн хэмжээ хэвийн байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-05-22 202.9.44.228

Бид хаана амьдраад байнаа? Ийм арчаагүй төр засагтай байх гэж!!! АМГТГазрыг татан буулга. Бидний мөнгийг цохичихоод юу ч хийдэггүй газар байна.

Avatar

Иргэн 2019-05-22 202.9.44.228

Бид хаана амьдраад байнаа? Ийм арчаагүй төр засагтай байх гэж!!! АМГТГазрыг татан буулга. Бидний мөнгийг цохичихоод юу ч хийдэггүй газар байна.

Avatar

Zochin 2019-05-22 49.0.212.145

Ха ха ха, тэгж л таарна даа

Avatar

Зочин 2019-05-22 202.170.68.162

60 тэрбумын хэсэг болж орж ирсэн өмхий муу комунистын үлдэгдэл г ө л ө г. Ийм юмнууд бидний төлсөн татварыг идээд юу ч хийхгүй суудаг гээд бод доо.

Avatar

Ард 2019-05-22 66.181.176.194

Дэлхийн зах зээлмйн үнэ манайд ямар ч хамаагүй, 1 барелийн үнэ урд хой ч д бдаггүйгээр доошлоод байхад Монголд энэ ямар ч хамаагүй, яагаад гэвэл Орос манайд хамгийн өндөр үнээрээ л зардаг, үнийн хэлцэл хийе гэхээр монгол хэдэн компани нь өөр хоорондоо хэмлэлдээд, араар нь тавиад дуусаа, төр засагт нь эд нарын хувь эзэмшигчид, луйварчид нь инээгээд сууж бдаг… Ирээдүй үнэхээр бүрхэг бнаа монголчуудаа

Avatar

Зочин 2019-05-22 202.170.84.188

үнэ хэдээр нэмэгдсэн л бүртгээд суудаг ийм газраар яадаг юм!!! Татан буулгаач!!! Новшнууд өөрсдөө сүлбээтэй, нефтнийхэнээр тэжээлгэж угжуулчихсан юм чинь дандаа ярьж байгаа юм нь тэдний өмнөөс тайлбар мэдэгдэл хийсэн юм ярьна…. шийдвэртэй алхам нэг ч хийхгүй….ингэж татавр төлөгчдийн мөнгийг урсгаж цацаж байхаар татан буулгаж төр мэдэлдээ ав.

Avatar

Зочин 2019-05-22 203.217.139.225

Ene yu ch hiideggui, bid ajiglaj baina, sanal hurguulsen gehees tsaashgui gazrig tatan buulgaval taarna

Avatar

Зочин 2019-05-22 202.131.227.178

үнэ нь 3 дахин буугаад байхад үнээ буулгаагүй байж 1% өсөхөөр үнэ нэмээд байгаарай а**а шүү.

Avatar

Зочин 2019-05-22 202.21.100.210

Дэлхийн зах зээлийн үнээр бүхнийг шийддэг бол Монголд У.Хүрэлсүх , Ч.Хүрэлсбаатар хэрэггүй шүү дээ засгийн газар гэж байх хэрэггүй бүр ашигт малтмал газрын тосны газрыг газрын хөрснөөс нэр устай зайлуулбал таарна та нар байсан байгаагүй дэлхийн зах зээлийн үнээр ард түмэн худалдан авалт хийдэг шүү дээ.

Avatar

зочин 2019-05-22 202.9.43.249

Одоо махны үнэ дахиад л өснө дөө … Тагнуултайгаа нийлж хүчиндээд ч чадахгүй дээ …

Avatar

Батдулам 2019-05-22 66.181.190.170

Дэлхийн улс орнуудад стратегийн бүтээгдэхүүний үнийг төр нь зохицуулдаг Ард түмнийхээ төлөө ажилладаг төртэй ард түмэн жаргалтай байдаг.Манайд шатахуун махны үнэ хоёрыг төр зохицуулах ёстой.Баттулга Хүрэлсүх гэсэн хоёр боловсролгүй хүмүүсээр удирдуудсныхоо горыг үзэж байна даа ялагдсан монголчууд.Удахгүй Төвд болно доо.\n.

Avatar

Зочин 2019-05-22 66.181.189.80

Хурэлсух ээ Сумъяабазар аа нефтийн уйлдвэрээ хятадын томоохон компанид огоорэй. тэгэхгуй бол оор газраас 200 тоннын даацтай бункер зооход ондор зардаг гардаг

Avatar

Зочин 2019-05-22 202.131.253.66

Юу яриад эргүүтээд байгаа мал вэ?Өрөөгөө цоожлоод Юнившнээ үзээдл суудаг гар байнадаа.Яам засгийн газар,ТӨКомпаниудын удирдах албан тушаалтнууд өрөөндөө Юнившн тавьж тансагладаг нь нууц биш.Ингээдл нөгөө төсвийг хэтрүүлэн хэрэглэх нь эндээс эхлэж байгааг таслан зогсоох хэрэгтэй.Төсвийн мөнгийг татвар төлөгч бидний карманиас гардгийг эд нар мэдэж байгаа юмуу даа.Чааваасдаа

Avatar

B 2019-05-22 64.119.27.201

Ded darga gene vv..ene ilvv oron too haraad suuj bdag ene ajliin bair hereggui shvv…

Avatar

fhn 2019-05-22 202.179.26.0

Зуны дизель түлш өвлийнхөөс хямд байдаг.

Avatar

Зочин 2019-05-22 112.72.11.116

Ene zugeer l hyanah zoriulalttai baiguulga yum bol tatan buulgah heregtei ard igred mulhuj mulhuj iim yumnuudiig tejeeh shaardlagagui

Avatar

Зочин 2019-05-22 202.126.89.103

Шатахуун инпортыг төр мэдэлдээ авах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж