Шатахуун литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.05.22-нд нийтлэгдсэн

Шатахуун литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахууны үнэ бараг 80 төгрөгөөр нэмэгдэж, А-80 төрлийн бензин 1770, АИ-92 төрлийн бензин 1940 орчим төгрөгийн үнээр борлуулагдаж байна. Шатахууны үнэ нэмэгдсэн шалтгаан болон цаашид үнэ нь нэмэгдэх эсэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны асуудал хариуцсан дэд дарга Ц.Эрдэнэбаяраас тодрууллаа.


-Энэ удаад шатахууны үнэ ямар шалтгаанаар нэмэгдсэн бэ?

-Дэлхийн зах зээлд түүхий тосны үнэ энэ оны гуравдугаар сараас эхлэн сар бүр нэмэгдсэн. Үүнээс шалтгаалан ОХУ-аас манай улсад нийлүүлэх бүтээгдэхүүний үнэ сар бүр нэмэгдэх болсон. Үүнтэй холбоотойгоор дөрөвдүгээр сарын эхэн болон сүүлээр, тавдугаар сард шатахууны үнэ 50 орчим төгрөгөөр нэмэгдэж байна. Гэхдээ энэ нь зөвхөн АИ-92 шатахуун дээр ажиглагдаж байгаа асуудал. АИ-92 төрлийн бензин гуравдугаар сард нэг тонн нь 39 орчим ам.доллар, дөрөвдүгээр сард 71, тавдугаар сард 53 ам.доллараар нэмэгдэж нийтдээ 160 гаруй ам.доллараар нэмэгдсэн юм. Ингээд нэг тонныг нь 53 ам.доллараар авсан шатахуунаа тавдугаар сарын 15-наас худалдаанд гаргаж байгаа. Тиймээс АИ-92 шатахуун 50 орчим төгрөг, дизель түлш 40 орчим төгрөгөөр нэмэгдсэн ажиглагдаж байна.

-Шатахууны үнэ гуравдугаар сараас хойш бараг 160 ам.доллараар нэмэгдсэн юм байна. Харин буурах хандлага ажиглагдана уу?

-Тавдугаар сар гарснаас хойш түүхий тосны үнэд бага зэргийн бууралт ажиглагдсан. Монгол дахь шатахууны үнэ дэлхийн зах дээл дэх түүхий тосны ханшаас шууд хамаарч байгаа. Хэрэв дэлхийн зах зээл дээр буурч, хилээр орж ирж байгаа үнэ нь буурсан тохиолдолд бид үнийг буулгана.

-Дэлхийн зах зээлд түүхий тосны ханш буурах төлөв ажиглагдаж байгаа юм бол Монголд шатахууны үнэ буурна. Хэзээ, хэдэн төгрөгөөр буурах вэ?

-Бидний зүгээс шатахууны үнийг зохиомлоор өсгөж байна уу гэдэгт хяналт тавьдаг. Засгийн газраас шатахуун импортлох онцгой албан татварыг тэглэсэн байдаг ч шатахуун импортлогч компани нь бизнесийн байгууллага тул ямар нэгэн байдлаар ашигтай ажиллах шаардлагатай. Тавдугаар сард орж ирсэн АИ-92-ын өөрийн өртөг нь 1870 төгрөгийн ханштай байсан. Одоо 1940 төгрөгөөр борлуулагдаж байна. Ингэхээр шатахуун импортлогчид гурван хувийн ашигтай ажиллаж байна гэсэн үг. Дэлхийн зах зээлд түүхий тосны ханш өссөнтэй холбоотойгоор манайд ч сүүлийн гурван удаагийн нэмэгдлээр шатахууны үнэ 200 орчим төгрөгөөр нэмэгдээд байна. Тухайн үед түүхий тосны нэг тонны үнэ 85 ам.доллараас 53 болж буурсан байсан юм. Бидний зүгээс зохиомол биш энэ өсөлтийг хүчээр зогсоож болохгүй. Шатахууны үнийг хүчээр тогтоовол хомсдол бий болно. Дэлхийн зах зээлд түүхий тосны үнэ өсвөл түүнийг дагаад манайд ч шатахууны үнэ өснө. Магадгүй долдугаар сарын эхэнд шатахууны үнэ нэг тонн нь 10 ам.доллараар буурах юм бол тус сарын 15-наас шууд 50 төгрөгөөр бууруулна. Шатахууны үнэд дэлхийн зах зээл дэх түүхий тосны ханшаас гадна ам.долларын ханш нөлөөлдөг. Учир нь, манайх бүтээгдэхүүнээ доллараар авдаг.

-Бас шатахууны үнийн өсөлтөд улирал нөлөөлөөд байх шиг байна?

-Энэ зөвхөн дизель түлштэй холбоотой юм. Учир нь, дизель түлш өвлөөс зуны түлшинд шилждэг. Ингэхдээ үнийн хувьд 30-40 төгрөгөөр нэмэгдэж байгаа. Түүнээс гадна дэлхийн зах зээл дэх түүхий тосны ханшид олон улсын, томоохон гүрний байдал, харилцаа нөлөөлж байгаа.

-Монголд шатахууны нөөц хэр байна вэ?

-Хангалттай бий. Нийтдээ 40 гаруй хоногийн нөөц байгаа. АИ-92, дизель түлш, онгоцны түлш гээд улсын нөөцийн хэмжээ хэвийн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж