Сагсан бөмбөгийн ОУХМ Ш.Сэдбазар олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан тавдугаар сарын 30-нд Сонгинохайрхан дүүргийн “Гэрэлт-Ирээдүй” олон улсын сургуульд зочиллоо.
Тэрбээр сурагчдад өөрийн тамирчин болсон сонирхолтой түүхээ хуваалцаж, БНСУ-ын Семдонг интернейшнил сургуулиас ирсэн багш И Дун Мүгийн удирдаж буй сагсан бөмбөгийн дугуйлангийн тамирчдад хичээл зааж, нөхөрсөг тоглолт хийв.
Тус сургууль нь “Бүх талын боловсрол олгох сургалтын таван талт зарчим”-аар хичээллэж, сурагчдын оюуны чадамж, сэтгэлийн тэнхээ, эрүүл бие бялдар, амьдралаа аваад явах, бусадтай харилцах чадвартай удирдагч бэлтгэх зорилготой.
“Гэрэлт-Ирээдүй” сургууль сурагчдын жинхэнэ авьяас чадварыг хөгжүүлэхийн тулд төгөлдөр хуур, хийл, гитар, уран зураг, шатар, сагсан бөмбөгийн дугуйлан хичээллүүлж, мэргэжлийн солонгос, монгол багш нар ажиллуулдаг юм.