Токиогийн галт тэрэгний буудлаас хүний цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2015.06.01-нд нийтлэгдсэн

Токиогийн галт тэрэгний буудлаас хүний цогцос олджээ

 

Дэлхийн хамгийн хөл хөдөлгөөнтэй Токиогийн галт тэрэгний буудлын тээш хадгалах газарт настай эмэгтэйн цогцос бүтэн сар болсныг өнөөдөр /VI.1/ олжээ. Токиогийн галт тэрэгний буудлын тээш хадгалах хайрцагт өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш байсан чемодан дотроос хүний цогцос гарч ирсэн аж. Уг гар тээшний чемоданыг бүтэн сарын турш хэн ч авах гэж ирээгүй тул тээш хадгалах компанийн ажилчид нээж үзээд ихэд цочирдсон байна. Чемодан дотроос ямар нэгэн эвгүй үнэр гараагүй тул хүмүүс сэжиглээгүй ийм удсан аж.

 

Хохирогч эмэгтэй нь 70-90 орчим насны 140 см орчим өндөртэй хэмээн цагдаагийн газраас мэдээлжээ. Одоогоор хохирогчийн хэн болох нь тодорхойгүй байгаа аж. Цагдаа нар чемоданыг орхисон хүнийг олохоор хяналтын камерын “CCTV” бичлэгийг шалгаж эхэлжээ.

 

Токиогийн галт тэрэгний буудлаар жилд 150 сая орчим хүн зорчдог аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Agence France-Presse

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж