"Босч үг хэлэх нь сонгодог парламентын жишиг" | News.MN

"Босч үг хэлэх нь сонгодог парламентын жишиг"

"Босч үг хэлэх нь сонгодог парламентын жишиг"

"Босч үг хэлэх нь сонгодог парламентын жишиг"

Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа. Тэрбээр тус хуулийн төслийг нэр бүхий гишүүдийн хамт өргөн мэдүүлсэн юм.


-Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Хэлэлцэхээс татгалзсан шалтгааныг нь хууль санаачлагчийн хувьд та юу гэж үзэж байна вэ?

-Хуулийг төслийг хэлэлцэхээс татгалзсан гишүүдийн өмнөөс харамсаж байна. Асуудалд улстөржилтөөр хандан, өмнөх талцал хагарлаар санал хураалтад оролцлоо. Өнөөдрийн бидний явцуу хагарлаас илүүтэй парламент ёсны төлөвшлийг бий болгох нь энэ цаг үед хамгийн чухал болчхоод байна. Энэ хуулийн төсөл нь зөвхөн Х.Нямбаатар болон таван гишүүний үзэл баримтлал, бодлоор бичигдсэн зүйл огт биш. Маш олон эрдэмтдийн олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд гаргасан зөвлөмжид үндэслэн хуулийн төслийг боловсруулах багт ажилласан олон хүний бүтээл юм. Үүнийг харлуулна гэдэг инээдтэй. Ер нь бол гишүүдийг дэглэх л ёстой. Дэлхийн нийтийн хандлага цахим шилжилт рүү орж байхад үүний эсрэг бичиг цаастайгаа байх ёстой гээд асуудалд хандаж болохгүй л дээ.

-УИХ-ын энэ хаврын ээлжит чуулганаас эхлэн УИХ-ын гишүүд ирцээ хурууны хээгээрээ, саналаа мөн хурууны хээгээрээ өгч хууль баталдаг болсон. Бусдын өмнөөс кноп дарлаа, эрхэнд халдлаа, эсвэл цөөн ирцтэйгээр хууль баталлаа гэдэг асуудал байхгүй болж цэгцэрнэ гэж үзэж байгаа. Гишүүдийн хариуцлага тодорхой хэмжээгээр нэмэгдэж, хууль батлах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн энэ үед чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах ямар шаардлага байгаа юм вэ?

-Дэгийн тухай хууль 2007 онд батлагдсанаас хойш 140 гаруй удаагийн нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Нэр бүхий гишүүд бидний санаачилсан УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд УИХ-ын гишүүдийг аливаа хуулийн төслийг хэлэлцэхэд хариуцлагатай ханддаг болгох, чанартай хууль баталдаг байх энэ процессыг бий болгох зорилгоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд аливаа хуулийн төслийг зүйл, заалт бүрээр нь хэлэлцдэг байх энэ зарчим руу оруулах нь уг хуулийн гол агуулга. Одоо бол хуулийн төслийг хэлэлцдэггүй, хуулийн төсөл дэх зөвхөн зарчмын зөрүүтэй саналын хоёр үгийг хэлэлцээд л хууль баталчихдаг. Ингэснээр чанаргүй хууль гаргах, хууль тогтоомжуудын хооронд зөрчил үүсэх гол нөхцөл нь болдог. Өнөөдөр хууль тогтоох эрх мэдлийг хэн голдуу хэрэгжүүлдэг үү  гэвэл байнгын хороодын референтүүд зарчмын зөрүүтэй санал боловсруулж, УИХ-ын гишүүдээр хэлэлцүүлдэг. Хуулийн зүйл, заалт бүрийг нь нэг бүрчлэн хэлэлцдэггүй гэсэн үг. Тийм учраас бидний санаачилсан хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тухайн хуулийн төслийн заалт бүрийг нэг бүрчлэн хэлэлцдэг болох, УИХ-ын гишүүд зөвхөн тухайн хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт тавьдаг, үгээ хэлдэг энэ зарчим руу орох юм.

-Нэг ёсны хууль төрөх босгыг өндөрсгөнө гэсэн үг үү?

-Яг тийм. УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудлаар мэтгэлцэхдээ парламентын мэтгэлцээний үндсэн шинж чанар болох индэрт гарч  няцаагч, нотлогч тал мэтгэлцэж мэргэжлийн түвшинд асуудалд ханддаг байх нь чанартай хууль батлах үндэс болно. Товчхондоо Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтийн төсөл нь УИХ-ын чуулганы хуралдааны парламент ёсны төлөвшлийг илүү баталгаажуулж, бэхжүүлэх, Хууль тогтоох парламентын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Парламентын гишүүд хууль батлах үйл ажиллагаанд илүү хариуцлагатай оролцдог болох гэсэн үндсэн гурван зорилгын хүрээг агуулсан.

-Өнөөдөр үйлчилж буй Дэгийн тухай хуулиар УИХ-ын дарга чуулганы хуралдаанаар юу орох, юу орохгүйг Даргын зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэдэг. Тэгвэл таны өргөн барьсан Дэгийн тухай хуульд Дотоод асуудлын байнгын хороотой болох саналыг тусгасны ач холбогдол нь юу вэ?

– Дэгийн тухай хуулиар хийгдэж буй хамгийн том өөрчлөлт бол Спикерийг Спикер төвшинд байлгах асуудал. Өнөөдөр УИХ-ын дарга чуулганы хуралдаанаар юу орох, юу орохгүй, юуг хойш тавихыг шийдэж байна. Тэгэхээр бид дэлхийн парламент ёс төлөвшсөн улс орнуудын жишгээр Дэгийн байнгын хороо байгуулах ёстой. Дэгийн байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааныг бүтэн сараар нь төлөвлөх ёстой. Тухайн сарын эхний нэгдүгээр долоо хоногт ямар асуудал хэлэлцэх юм. Хоёр, гурав, дөрөвдүгээр долоо хоногт яг ямар асуудлыг хэлэлцэх юм. Зохион байгуулалт нь ямар байх ёстой юм гэдгийг тодорхой зохион байгуулалттай болгоно. Энэ бол хамгийн том дэвшил. Хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг зөвхөн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж байх, мөн хууль өргөн мэдүүлэх процессыг ёслол төгөлдөр буюу чуулганы нэгдсэн хуралдаан дээр гүйцэтгэдэг болох, Иргэдийг хууль тогтоох үйл ажиллагаанд оролцуулах буюу тухайн төслийг Байнгын хороогоор хэлэлцүүлэхээс өмнө олон нийтээр хэлэлцүүлэх, иргэн, хуулийн этгээдээс тухайн төсөлтэй холбогдуулан УИХ-д хандаж ирүүлсэн саналыг хуралдаанд танилцуулж байх.

Анхдугаар чуулганы нээлтийн ажиллагааг УИХ-ын даргыг сонгож дуустал УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон, хэрэв олон удаа сонгогдсон хэд хэдэн гишүүн байвал тэдгээрийн насаар хамгийн ахмад гишүүн удирдаж байх гэх мэт үндсэн агуулгаар хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулсан. Анхдугаар чуулган гэдэг бол төрийн үйл ажиллагааны хамгийн эмзэг үе байдаг. Энэ үеийг маш хатуу хуульчилснаар Монгол төрийн дархлаа тогтоно.

-Одоогийн Дэгийн тухай хуулийн 49 орчим хувьд нь нэмэлт өөрчлөлт оруулахаар болж байна. Хуулийг шинэчилсэн найруулгаар нь өргөн барьж болоогүй юм уу?

-Энэ талаар өмнө нь бүлгийн хурал дээр хоёр удаа ярьсан. Шинэчилсэн найруулга хэлбэрээр үү эсвэл нэмэлт өөрчлөлтөөр өргөн барих уу гэдгийг бүлгийн хуралдаанаар авч хэлэлцэн шийдвэрлэсэн. Дэгийн тухай хууль байнга шинэчлэгдэж байдаг зүй тогтолтой гэдэг утгаар дараагийн УИХ нь Дэгийн тухай хуульдаа тодорхой нэмэлт өөрчлөлт оруулах эрх нь нээлттэй үлддэг гэсэн үг.

-Өнөөдөр гишүүд байнгын хороод, чуулганы хуралдаанд ямар ч бэлтгэлгүй орж юу ч хамаагүй ярьдаг. Чуулганы нэгдсэн хуралдаан муухан хошин шогийн продакшины тоглолтоос илүү инээдмийн жүжиг гэж хошигнох болсон?

-Тийм ээ. Зарим гишүүд хэлэлцэж байгаа асуудалтайгаа ямар ч холбоогүй танин мэдэхүйн асуулт асууж, амьтны элэг доог болж байна. Зарим нь нэгнийгээ доромжлохын тулд, гутаахын тулд үг хэлж байна. Зарим нь асуудлаа ч ойлгохгүй байх жишээний. Гэтэл чуулганы хуралдаан дээр улс орны амин чухал асуудлуудыг хэлэлцэж байдаг. Тиймээс мэргэжлийн байнгын хороодыг байгуулж, тэндээ хэлэлцүүлгээ чамбай хийж нэгдсэн чуулган дээрээ бүгд асуудлаа мэддэг байж хэлэлцдэг болох хэрэгтэй. Хуулийн төслийн заалт бүрийг унш, түүнтэйгээ холбогдуулж асуулт асууж, үгээ хэл гэсэн энгийн логик бидний санаачилсан хуулийн төсөлд үйлчилнэ.

-“Босч үг хэлэх” хуулийн төсөл санаачиллаа гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжилсэн. Сууж эсвэл босож үг хэлэх ямар ялгаатай юм бэ?

-Гишүүд босч үг хэлэх нь  дэлхийн парламент ёсны сонгодог жишиг. Уинстон Черчиллийн “Never, never, never give up” кинонд парламент дахь талуудын мэтгэлцээнийг маш тод харуулдаг. Энэ бол парламентын үндсэн амин сүнс нь. Няцаагч, нотлогч хоёр тал ээлжлэн босож үгээ хэлдэг гэсэн үг. Үүнийг би зохиогоогүй. Дэлхийн  парламент төлөвшилттэй орнуудын парламентын ширээн дээр нэг ч  микрофон байдаггүй юм. Бүгд индэр дээр зогсч үг хэлдэг. Манайх шиг ширээнийхээ хойноос юу ч хамаагүй ярьдаг парламентын жишиг хаана ч байхгүй. Өнөөдөр УИХ-ын гишүүд чуулганы индрийг хэн нэгнийг доромжлох, гутаах хэрэгсэл болгож хувиргасныг бүгд мэднэ. Энэ бүх алдаагаа засч, нэгэнт л парламент ёсоо төлөвшүүлье гэж байгаа бол бусад төлөвшсөн улс орнуудын жишиг рүү явах ёстой.

-Энэ Дэгээр хөдөөгийн тойргоос сонгогдсон гишүүд үг хэлэхэд бэрхшээлтэй болохоор байна. Тойрогтоо ажиллаад хөдөө явж байгаа гишүүн сүлжээнд холбогдоогүй бол хэлэлцэх асуудлаар үг хэлэх хүсэлтээ урьдчилж өгөх боломжгүй шүү дээ?

-Бид л эрх чөлөөтэй байна, бид л хөдөө гадаа байнга явж байх ёстой гээд дэлхийн нийтийн хөгжлийн эсрэг байж болохгүй. Энэ зохицуулалтыг хийхгүй бол зарим гишүүн таван минут хэлсэн үгэн дотроос хоорондоо логик уялдаатай ганц ч үг олдохгүй байна. Энэ бол хайран цаг хий үрэгдэж байна гэсэн үг.

Дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хууль батлалцах, хууль бүтээх энэ үйл явцыг илүү үр дүнтэй болгоно.

-“МАНАН дэглэмийн эсрэг” хөдөлгөөнийг та таван гишүүн өнгөрсөн өвлөөс хойш өрнүүлсэн. Энэ хөдөлгөөний үр дүн өнөөдөр хаана байна вэ. Иргэдийн амьдрал бахь байдгаараа, ядуурал хэвээр, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, малаар баян Монголчууд нөөцийн маханд хүртэл дугаарлаж байна?

 -Хэд хэдэн тодорхой хүмүүсийг “МАНАН” бүлэглэлийг  үндэслэгч гэж үздэг. Одоогоос 15 хоногийн өмнө АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлснөөр хууль, хяналтын байгууллагын шударга бус тогтолцоо бага ч гэсэн өөрчлөгдсөн гэж хэлнэ. Өнөөдөр хүнийг хууль бусаар барьж хорьдог, хилс хэрэг хүлээлгэдэг энэ тогтолцоог нураая гэсэн зарчмаар бид анхнаасаа явж ирсэн. “МАНАН” дэглэмийн үед хэлмэгдсэн, хохирсон бүх хүний эрхийг нь хамгаалах, шинээр илэрсэн нөхцөл байдал үүсгэж хэргийг дахин хянуулах үйл явц үргэлжилж байна. Маш олон жил тогтсон шударга бусын тогтолцоог нураахад тодорхой цаг хугацаа шаардлагатай. Иргэдийн амьдрал ахуй ямар байна вэ гэдгийг Засгийн газрын нөхдөөс асуух нь илүү оновчтой. Ер нь бол өнөөдөр бизнес эрхлэгчдийн дунд айдас хүйдэс бий болсон тал байгаа нь үнэн. Бусдын бизнесийг хүчээр булааж авдаг, лицензийг нь хураадаг, эрүүдэн шүүдэг  зэрэг энэ бүхнийг цаашид гаргахгүйн төлөө бид ажиллана.

-Монгол Улсад хэрэгжиж байгаа, дэлхийн хэмжээний том төсөл болох Оюутолгой төслийн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг удахгүй байнгын хороо, УИХ-аар хэлэлцэнэ. Тус төслийн ирээдүйг та хэрхэн харж байна вэ?

-Одоогоор ажлын хэсгийн дүгнэлтийг уншиж судалж байна. Ер нь бол Оюутолгойг төслийг зогсооно гэхээс илүүтэй гэрээг сайжруулах чиглэлээр хоёр тал ширээний ард суугаасай гэж бодож байна. Оюутолгойн асуудалд сэтгэл хөөрлөөр хандаж болохгүй. Хэд хэдэн тодорхой зөрчлүүд байгаа бол түүнийг нь арилгахын төлөө ажиллах ёстой. Манайх бие даасан тусгаар улс байна, дор хаяж борлуулалтын гэрээг нь авч үзээд хөрөнгө оруулагч тал хэдэн төгрөгийн орлого олж байгааг  үзэх эрх нь бий гэж бодож байна. Мөн олон улсын гэрээний чиглэлээр илүү мэргэшиж ажилласан хуульчдын баг ажиллуулж хөрөнгө оруулагч талтайгаа харилцах нь зөв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

65 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ц.Гочитский 2019-05-22 202.9.43.35

Нямбаатар гишүүн Оюутолгойн гэрээний асуудлаар ширээний ард сууж,сайхан ярилцах гэж байж.С.Баяр шиг зодуулах нь дээ.Төрийн томчууд кулак амсаад ирэхээрээ айчихдаг юм биш үү? Тэгээд татварын орлогод авах жаран найман саяа арван наймхан сая болгосон ч авч чадсан уу үгүй юу?. Элбэгдоржийн хүмүүс Баярын хандыг дарсан гэж миний гэрт буй компютер дотор бичээстэй байсныг би интернет гэдгийг нь ухаж малтаж байгаад өнөө шөнө л олж үзлээ. Ням гишүүн минь Та тэд нарыгаа дэглэх гэж байж өөрөө
дэграмдуулав.

Avatar

Chinges 2019-05-22 174.199.13.205

Bygdiig ni shaldalj baigaad oroolgoh yumsan ter tusam Shizo Zandan Goligonyyr Bold Zonog Javhlan TerbishDavgaa Menget Bah Erdene Melree Enhbold Dynhyy Baterdene Baastaihyy b*** Murat geh met hovrondoo

Avatar

Зочин 2019-05-22 122.201.24.30

Баттулга Хүрэлсүх 2 их хурлын дэг журам ёс суртахууныг алдагдуулах эхлэлийг тавьсан юм. Оюунэрдэнэ, Занданшатар мэтийн бацаануудыг сумлаж тависанаас болж их хурал засгийн газрын ажил худлаа попорох шоудах арга хэлбэрт шилжсэн.

Avatar

ямбий 2019-05-22 64.119.26.186

ЯАЖ СЭТГЭХЭЭРЭЭ ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙГ БОСГОЖ ҮГ ХЭЛҮҮЛЭХ САНААГ БОДДОГ БАЙНАА ХА ХА ХИ ХИ БӨӨН ОНИГОО

Avatar

Zuvuu demjih bn 2019-05-22 202.126.89.3

Er ni suuh bosohiig neelttei bolgood ugvul yaasiin bee. Suuj laglaih ni suunal biz. Uhamsar tai uls ornoo hundeldeg ni bosood indreesee yarinal biz. Erni degi. Huuliig shinchleh ni zuv. Gol ni hudlaa shaaj pop ordog hulgaichuudiig l yarih sedevgui boltol ni degleh heregtei.

Avatar

Zuv zuv 2019-05-22 202.126.89.3

Ene huuliig unagah gej mun hichee bnaa. Suunal biz dee laglaisan hulgaichuudiig ni. Gol ni helj yarih hun doromjloh tataa tungaadahiig ni horji degleh heregtei

Avatar

Kkk 2019-05-22 202.126.89.3

Ene urlag soyliinhon chini ug ni bosoj zogsoj yarih durtai biz dee. Ene munhbat erdenebat 2 laglaij suusaar bgaad surchijee

Avatar

Zochin 2019-05-22 64.119.20.197

Bosood zogsood ug helbel mundag uhaantai zuv gj harahuu, helber huugsud uur hiih zuil alga u

Avatar

Zuvuu demjih bn 2019-05-22 202.126.89.3

Er ni suuh bosohiig neelttei bolgood ugvul yaasiin bee. Suuj laglaih ni suunal biz. Uhamsar tai uls ornoo hundeldeg ni bosood indreesee yarinal biz. Erni degi. Huuliig shinchleh ni zuv. Gol ni hudlaa shaaj pop ordog hulgaichuudiig l yarih sedevgui boltol ni degleh heregtei.

Avatar

Zochin 2019-05-22 103.229.120.118

Хэлбэрдлийн хаан

Avatar

Зочин 2019-05-22 202.126.88.33

Худалаа ярьдаг улс босч худалаа яриад яах вэ. Сууж бгаад л худалаа яриг.

Avatar

иргэн 2019-05-22 202.179.27.50

За та нар больцгоо Босож үг хэллээ гээд Улс орны ЭЗ сайжирч Шударга ёс тогтох уу Суугаагаараа үг хэллээ гээд Гэмт хэрэгтэн болчих уу Битгий ингэж хийх Чухал юмаа
хийхийн оронд иймэрхүү Шалдир зүйлээр оролдож Шоу хий, Алив Та нарын тэр Шударга ёс тогтооно энэ тэр гээд хашигчаад байсан хаа байна тэгээд Худалч

Avatar

Зочин 2019-05-22 66.181.165.89

Х.Нямбаатар гишүүн зөв ярьж байна. Ажилд нь амжилт хүсье!

Avatar

дэмжиж байна 2019-05-22 103.9.90.53

Монгол улсын нүүр царай болсон их хурал дэгтэй жудагтай болж байвал сайн л байна .эсэргүүцээд байгаа гишүүдийг ойлгохгүй байна шүү. одоогийн дэгийн хууль энэ хэдийг бүр давраасан хууль.

Avatar

Зочин 2019-05-22 66.181.170.73

нямбаатар үхсэн нохой оцгор хууль мэднэ гэж ац байхав дээ нямбаатар бандааш мэтийн юмнууд ичиж үхэхдэггүй шир юмаа

Avatar

Болж 2019-05-22 202.126.89.57

76 хулгайч дэгэндээ орох зөв. Яаж овоо нэг нь дэг гэж ярьж байгаан.

Avatar

гонх 2019-05-22 103.9.90.53

энэ эрдэнэбат гэж махан толгой дандаа худлаа шаанаа багануурыг баллсан чинь багадаад байна уу муу махан толгой. орлны гонхноос ойчвол таарна муу махан толгой. чамайг олон жил хуцахыг чинь харлаа одоо боллоов дэглүүлж байхдаа таарсан махан толгой.

Avatar

Чиний зөрчл 2019-05-22 64.119.16.54

Цагдаа зөрчийн хуулиар торгоод яагаад торгуулийн баримт өгдөггүй юм бэ . Миний бие 4 сарын сүүээр цагдаатай зөрчилдсөн гээд 250 мянгаар торгууулхад ХУД , 11-р хорооны цагаан PRIUS 20-той өндөр шар цагдаа баримт өгсөнгүй ширээнийхээ шургуулга руу хийчихсэн би гайхаад хараад байсан чинь юуг нь хараав одоо яв гэхээр нь явсан бөлгөө .

Avatar

цагдаа ард түмний төлөө 2019-05-22 103.9.90.53

цагдаагийн байгууллагын дарга нарт нь хандаачээ. ер нь манайхан хүний нутагт тэр тусмаа хятадруу явхаараа хууль дүрмээ баримтлаад жигтэйхэн мөртлөө монголдоо эх орон эрх чөлөө гэж дулдуйдаж дандаа шаардлага тавьсан хүнтэй хэрэлдэнэ. бас зөрчил гаргана. зөрчил гаргахаа л болиоч дээ .

Avatar

зайл 2019-05-22 103.9.90.53

эрдэнэбат гэж багануураас гэнэт гарч ирсэн махан толгой. багануурыг тэр чигээр нь идсэн мангас байнаа. энэ махан толгойг дэгэлхэд яадаг юм. олон жил дэггүй хүүсэн болгоноо бурлаашдээ . өр барагдуулна гэж шаагаад байсан хаана байна танай нам. дандаа худлаа хуцна муу махан тогой. орлны гонхноос ойчвол таарна

Avatar

Болж байна шүү 2019-05-22 202.126.89.57

Ер нь юм хийсэн. Юм хийж байгаа хүн л алдаа гаргаж түүнийгээ засдаг юм. Бас бусдад шүүмжлэгддэг юм.
Харин юуч хийдэггүй, юу ч хийгээгүй хүн цэвэр нэр зүүж бусдыг шүүмжилдэг юм.
Дэггүй хурал дэгтэй болох нь Зөвөө. Монголын ард түмний нүүр царай шүү энэ их хурал чинь

Avatar

25 жил дэггүй явсан хулгайч нар 2019-05-22 202.126.89.57

Үхсэн нохойн оцгорууд гадаад сайн хулгай хийхийг сурж ирээд шууд парламентад ороод том хулгайч болоод байгаа биз дээ. Монголд сургууль төгссөн залуус төрдөө ажиллах хэрэгтэй. Ардын хүүхдийн сурах эрхийг үе дамжин хулгайлж гэр бүлээрээ гадаад хулгайч хийх ухаанд суралцаж байгаа гоё ганган нэртэй сургууль төгссөн хулгайчид 25 жил хулгай хийлээ. Нямбаатраас миний хүү монгол ухаанаар наад хулгайч нараа дэгдлээд өгөөрэй.

Avatar

Дэгдлээд өг 76-г 2019-05-22 202.126.89.57

Аливаа хурал чинь их ч бай бага ч бай дэгтэй явдаг биз дээ. Юунд дургүйлхээд байна энэ гарууд. Харин ч эн муу 76 г дэгтэй болгодд өгөх хэрэгтэй

Avatar

Гадны сургууль төгссөн хогийн савнууд 2019-05-22 202.126.89.57

Хулгай хийсэн мөнгөөрөө гадны оронд очиж сургууль төгсөөд ирээд хийсэн ажлыг нь хардаа. Тиймэл мундаг юм бол гадаадад төгссөн олон гишүүн энэ парламентад байгаа тэд эн парламентийн үйл ажиллагааг тэр мундаг орнуудынхаа жишигт хүргэе гэж санаачилсан нь хаана бгаан.

Avatar

Зочин 2019-05-22 66.181.170.73

нэг тийм мэдлэггүй хэрнээ мэддэг юм шиг мэдэмхийрээд юм юм руу ороод яваад байдаг нэг их идэвхтэй царайтай тэгсэн хэрнээ улаан нойл, аймаар амбицтай дээшээ долоож, доошоо ихэрхэдэг нөхдүүд байдаг даа тэр чинь л нямбаатар гэдэг хэнтий орк хувийн сургуулийн сурлага муутан б**с долоогч ждүчин нямбаатар ш дээ. яахав ждүгийн мөнгөөрөө хөлсний бичээчдийг хөлсөлж авсан юм шиг байна.

Avatar

Монгол хүн 2019-05-22 202.126.89.57

Төгссөн сургууль нь яах вэ. Тухайн мэргэжлээ хэр сайн эзэмшсэн нь хүн болгонд илт харагдаж байна. Монгол сургууль төгссөн аавын хүү ажиллаж болохгүй юу. Хаана байна тэр гадаадад сургууль төгссөн гээд байгаа гарууд. Гадаадад сургууль төгсөөд сонгодог парламентийн жишигт очих гэхээр хэрүүлээ хийнэ гээд суугаад байгаа хүмүүсийг юу гэж ойлгохуу

Avatar

Болд 2019-05-22 202.126.89.57

Сэтгүүлч зохиолчид тайзан дээр бол гарна гэж дайрах байх. Хуульчид индэр дээрээс мэтгэлцдэг юм зөв.

Avatar

Мзтзи 2019-05-22 203.91.115.42

МАНГАР БАЦААНАА ЗАЙЛ ДАА ХОЛ ОЧИЖ х** ЧАМД ӨӨР АЖИЛ АЛГА УУ МАЛАА

Avatar

Амжилт 2019-05-22 202.126.89.57

Хүссэн хүн болгон хууль барьж хууль тайлбарлана гэж байхгүй. Сайн дэгийн хууль гаргаж энэ замбараагүй чалчдаг асуудлыг цэг болгох хэрэгтэй. Бөхчүүд зохиолчид урлагын гаруудад төрийн индэр дээрээс зоргоороо чалчдаг йг нь болиулах нь зөв. Нямбаатар гишүүнд амжилт хүсье.

Avatar

зочин 2019-05-22 182.160.0.135

бусдаараа сонгодог бай

Avatar

Зочин 2019-05-22 202.126.89.57

Чи дут хувалз минь

Avatar

Зөв зөв 2019-05-22 202.126.89.57

Зөв ш дээ одоо хэдий болтол лаглайж суусаар хэрэлдсээр байх юм шинжлэх ухааны аргумент тай хэлж байгаа ярьж байгаа үгээ индэр дээрээ хариуцлагатайгаар хэлж ярьж байх нь зөв. Ингэж байж Монголын парламент йн нэр хүнд өснө бас юу ч мэддэггүй хэрүүлч авгай шиг Мөнхбат Эрдэнэбат шиг новшнууд индэрлүү гарч зүрхлэхгүй болно зөв хууль санаачилсан бна

Avatar

Дэмжигч 2019-05-22 202.126.89.57

Энэ парламентийн үед нямбаатраас өөр зүрхлээд гол хуулиуд дээр ороод ажлын хэсэг ахлаад ажиллаж байгаа хүн алга даа. Тууштай зоригтой байгаарай. Наад олон дахин сонгогдсон хувалзнууд чинь барагтай бол нэр хүндээ бодоод хөдлөхгүй. Хүний хийсэн зүйлийг шүүмжлээд би суумаар байна гээд чарлаад байгаа хүмүүс чинь индэр дээр гарч үг хэлэх ухаан зүрх байхгүй малнууд шүү. Ард түмэнд оноо алдчихна гээд амиа хоохойлоод сууж байгаа хувулзнууд

Avatar

Зайл 2 оо 2019-05-22 202.126.89.57

Мөнхбат Эрдэнэбат гэж 2 эргүү сууж байгаад хэрэлдсээр байгаад сурчихгүй юу. Босож индэр дээрээс үг хэлэх гэдэг асар том ялгаатай. Эргүү 2 авгай нар шиг лаглайж суучхаад л хуцах гэж байхгүй юу муу 2 луйварчин.

Avatar

Зочин 2019-05-22 213.142.154.7

Зөвөөр сэтгэж, гацааг арилгах, Монгол төрийн эмх цэгц дэг ёсыг бшинэ шатанд хөтөлж яваа санаачилгатай ажиллаж байгаа Нямбаатарт амжилт хүсье. Өөрийгөө чимээлж, ард түмнээ сонсож явбал алзахгүй дээ.

Avatar

Зочин 2019-05-22 202.55.188.43

Хѳѳрхѳн залуу мундаг хууль санаачилсан байна.

Avatar

Bat 2019-05-22 202.126.89.57

Bosoo gambaa bosood l turuu hundetgel vzuuleed yarji bsan shv dee. Olon uls songodog Parliament iin ch8gleleer hugjij bgaa.

Avatar

лхагв 2019-05-22 66.181.186.169

босч vг хэлэх ч бас л хэцvvш дээ сууж байгаад чальчиж байх нь гое болж огвол хэвтэж байгаад хэрэлдэж байвал бvрч гое Манай хэрvvлч хар амт Монхбат гое хэсэн л дээ ам нь хар vс нь хар санаа нь хар мундаг хар хожмоо Нямка ах шигээ лут амьтан болно доо

Avatar

Зочин 2019-05-22 213.142.154.7

Дэгэнд дургүй гишүүд ккккк

Avatar

Зочин 2019-05-22 103.111.68.3

БОСООД ЯРИДАГ БОЛ ЯДАЖ ЭРҮҮЛ , СОГТУУ Нь МЭДЭГДЭНЭ ШҮҮДЭЭ, БАС УДААН ХУДЛАА ЧАЛЧИХГҮЙ АМАР…ҮНЭН ҮГИЙГ ХҮНДЭТГЭЛТЭЙГЭЭР БОСООД ХЭЛДЭГ БАЙХ ЁСТОЙСОН…

Avatar

Ireedui 2019-05-22 213.142.154.7

Bid 2016 ond ene heden Nyambaatar, Oyunerdene, Batzandan geed zaluusiig demjij gargasan ni zov boljee. Odoo bid zaluusdaa l naidah bolj. Amjilt

Avatar

Иргэн 2019-05-22 213.142.154.7

Яаасан суух дуртай хүнд бөгстэй гишүүд вэээ

Avatar

Монгол 2019-05-22 213.142.154.7

Хуулийг чанартай гаргах хариуцлагатай байх зарчимын асуудал … заавал яагаад лаглайж суух ёстой гэж..

Avatar

Зочин 2019-05-22 202.131.227.178

босч үг хэллээ гээд ямар үйл ажил нь дээрдэх биш. суугаад хэвтээд шалдан үг хэлэх нь өөрсдийнх нь эрх шүү дээ.

Avatar

Zochin 2019-05-22 213.142.154.7

Zov bodoltoi zaluu shuu ene Nyambaatar. ihiig hiij buteegeerei amjilt

Avatar

Зочин 2019-05-22 213.142.154.7

Нямбаатар бас зөв л ярьж байна. Үг хэлж байгаа нь энэ гээд баахан хавь ойрын юм хамж ярьдаг ш дээ. Нямбаатарыг дэмжиж байна.

Avatar

Dr/Nico 2019-05-22 202.21.112.194

BOsgo dooguur medlleggui humuus yu gej l ondor bosgo deg yos nemehev dee. gonj shd hu tsaaduul chin

Avatar

Монголын эмгэнэл 2019-05-22 202.21.100.210

УИХ-д яг ийм боловсрол мэдлэггүй хувийн сургууль төгссөн цүнх баригч нараар дүүрсэн тул яаж Монгол улс хөгжих юм вэ.

Avatar

hhhh 2019-05-22 103.229.176.130

demii yum hutsaj bhaar naad exportoo yaaj nemehuuu, yaaj tumur zamaaa barih uuu, 267kmiig yaaj duusgah uu lobby buleg baiguulad ajilaan duuusgaach, teneggg gichiiii shuuuu

Avatar

Zochin 2019-05-22 66.181.170.73

Bitgii tenegt. Shar khadandd ochvol taarna.

Avatar

Зочин 2019-05-22 103.111.68.3

СОГТУУ ГИШҮҮНЭЭ ЧИ ӨӨРӨӨ ТИЙШЭЭГЭЭ ЗАЙЛ..

Avatar

ЗОЧИН 2019-05-22 103.57.93.235

одоо дуугүй л бай. сонгуулд найдахаас

Avatar

666 2019-05-22 180.149.96.90

ОРКууд Их хурлаар дүүрэн.

Avatar

Zandanshatar 2019-05-22 202.179.31.112

ene ih hural tegeed songodog ni yum uu

Avatar

Зочин 2019-05-22 182.160.2.46

tolgoigui hunii yu hii gesniig guitsetgedeg uur yuch baihgui zaluu

Avatar

Зочин 2019-05-22 150.129.143.120

Чиний хувьд боссон ч , суусан ч ялгаа байхгүй..

Avatar

Зочин 2019-05-22 202.131.248.178

Эргүү мал

Avatar

Зочин 2019-05-22 150.129.143.120

Чи боссон ч, суусан ч дүнхүү хэвээрээ л байна ш дээ..

Avatar

Зочин 2019-05-22 66.181.161.44

манан 60 тэрбум гэсэн тэнэг юм яридаг эргүү мал.нямдоржгүй улаангүй сү.батболд энхтүвшин хүрэлсүхгүй манан байх уу мал мини.60 тэрбум бол ажил болоогүй сандуй ганбаатар мэтийн амидралаас тасархай гаруудын тэнэг яриа.

Avatar

Zalruulga 2019-05-22 202.70.34.70

Nyambaatar zuv l yarjee. Odoo gishyyd asuult asuuj bn gej baahan 4-5 minut demii yum yariad baidag. Asuultaa shuud asuuhgui. Mongold tsagiin unelemj gej alga.

Avatar

иргэн 2019-05-22 66.181.170.73

20 онд энэ элий балай сугны үсийг зайлуулах хэрэгтэй шүү монголчуудаа. эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тооцож авлига албан тушаалын хэргийг хэрэгсэхгүй болгох заалтыг раднаасэд нямбаатар хоёрын саналаар хийсэн гэдэг нь протоколоор батлагдаж байна лээ. бас энэ эргүүгийн хийсэн зөрчлийн хууль гэж тэнэг юм байна. бас бага насны хүүхэд хүчинтдвэл 5 жил гээд ялыг хөнгөлсөн. ийм тэнэг попор жүжигчин уих хэрэггүй.

Avatar

Ухаант иргэн 2019-05-22 213.142.154.7

Чи одоо яасан сонин нөхөр вэ. Ингэж худлаа хүн гүтгэж доромжилж болж байгаа юм уу. Зөрчлийн заалт угаасаа байсан. Чи бол арчаагүй хөлсний бичээч. Жинхэнэ эргүү мал байна

Avatar

Ванган 2019-05-22 213.142.154.7

Зөв бичиж сураад том том юм ярьна байгаа. Бичгийн соёл найруулга гээд ганц өгүүлбэрт ойлгогдох зүйл тун ч бага байна даа. Ийм байж протокол уншсан хууль мэднэ гэж ярихаар хэн итгэх юм бэ.
Зүгээр л хөлсний бичээч.
Захиалга өгсөн хүнээсээ текстээ аваад бичвэл хүн ойлгоно. Мэдэхгүй зүйлээрээ бүү оролд.

За даа Жингийн цуваа явна
Жингэр нохой хуцна. замын гөлөг хуцаж байг. Хол явах хүн нохой болгон руу чулуу шиддэггүй юм.
Нямбаатары дэмжинэ, энэ хөлсний бичээч нарыг бүү тоо.
Амжилт

Avatar

Зочин 2019-05-22 66.181.183.245

Тайрдас Элбэгдорж тайрдас Зандаахүүгийн Энхболдын хоёрын үед МАН уншилтай олон бизнесмэнүүд хоригдсон доо. Уурхайг тэр чигээр нь авах гэж шоронд хатааж зоригийг мохоох гэж үзээд дийлээгүйн жишээ бол Дэлгэрсайхан байна. өөр олон бий.

Avatar

Зочин 2019-05-22 202.9.42.96

хуцаач

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж