ИУ Туркийн хилд дөхөж иржээ

Хуучирсан мэдээ: 2015.06.01-нд нийтлэгдсэн

ИУ Туркийн хилд дөхөж иржээ

 

“Исламын улс” зэвсэгт бүлэглэл Сирийн газар нутаг дахь нөлөөгөө нэмэгдүүлсээр Туркийн хилийн ойролцоо дөхөж иржээ. Исламын улсынхан ням гаригт /V.31/ Сирийн хойд хэсгийн Соран Азаз хотыг эргэн тойрны хоёр тосгоны хамт эзэлсэн байна. Сирийн засгийн газрын эсрэг тэмцэгч босогчид “Исламын улс” бүлэглэлийн дайралтанд ялагдал хүлээсэн аж. Ингэснээр исламын хэт даврагчид Сирийн Алеппо муж болон Туркийн Килис мужийн Баб аль-Салам хилийн нэвтрэн өнгөрөх шугамыг хяналтандаа авахад хялбар болжээ. Одоо “Исламын улс” бүлэглэл Сирийн иргэний дайнаас дүрвэсэн олон мянган хүн амьдарч буй Азаз хот руу дайралт хийж магадгүй байна.

 

Энэ хооронд АНУ-ын тэргүүлсэн олон улсын цэргийн эвсэл Турктэй ойролцоо Кобани хот болон Сирийн баруун хойд хэсгийн Хасака мужид “Исламын улс” бүлэглэлийн эсрэг агаарын дайралт хийжээ. “Исламын улс” бүлэглэл Сири болон Иракийн газар нутгийн нэлээд хэсгийг эзэлснээр исламын халифатыг зарласан билээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж