МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

Хуучирсан мэдээ: 2019.05.22-нд нийтлэгдсэн

МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2019.05.22/ 13.00 цагт хуралдана. Тус хуралдаанаар МАН-ын Бага хурлын товыг товлох болон бусад асуудлыг хэлэлцэхээр товложээ. Бага хурлаар Хэнтий аймгийн 42-р тойрогт нэр дэвшигчээ тодруулах учраас ийнхүү Бага хурлыг товлохоор Удирдах зөвлөл хуралдах юм байна.

УИХ-ын 42-р тойрог буюу Хэнтий аймагт зургадугаар сарын 30-ны өдөр нөхөн сонгууль зохион байгуулахаар товлосон. Нөхөн сонгуульд оролцох намууд хуулийн дагуу бүртгүүлсэн бөгөөд Сонгуулийн хуулийн дагуу нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчдээ намууд тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ёстой. Тиймээс МАН Бага хурлаараа нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчээ Бага хурлаараа товлох юм. Энэ удаагийн нөхөн сонгуульд 13 нам оролцохоор бүртгүүлээд байгаа юм.

Сануулахад, нэр бүхий иргэд нөхөн сонгууль товлосон болон УИХ-ын гишүүн Д.Гантулга нарыг чөлөөлсөн УИХ-ын тогтоолууд Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасныг маргаан үүсгэж, тавдугаар сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхээр товлоод буй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэж, Үндсэн хууль зөрчсөн эсэх шийдвэр гаргасныг УИХ дахин хэлэлцэх шаардлага бий болох юм.

Ш.ЧИМЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж