Ньюс хөтөч: АН-ын зөвлөлөөс мэдээлэл хийнэ | News.MN

Ньюс хөтөч: АН-ын зөвлөлөөс мэдээлэл хийнэ

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: АН-ын зөвлөлөөс мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: АН-ын зөвлөлөөс мэдээлэл хийнэ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө  9-11 градус, өдөртөө  28-30 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж буй “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвлөгөөн Төрийн Ордны их танхимд болно
  • "Хаврын баяр-2019" улсын 28-дах удаагийн уламжлалт бүжгийн наадам "Монгол бөхийн өргөө"-нд болно.
  • "Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөрийг хөгжүүлэхэд Статистикийн түншлэл, хамтын ажиллагаа, удирдлага зохион байгуулалтаар хангах чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий дээд түвшний бүлгийн хуралдаан Блю Скай зочид буудлийн хурлын танхимд болно.
  • Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн бүх салбарт Монголын Хуульчдын холбоо, НЗДТГ-аас иргэдэд хууль зүйн төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулна. Холбоо барих утас: 70116004

09.30

  • “Зоонозын өвчний тархалт, оношилгооны орчин үеийн аргууд болон биохамгааллын асуудлууд” олон улсын хурал-семинар Цус сэлбэлт судлалын үндэсний төвд болно. Холбоо барих утас: 88106649

11.00

  • Төрийн ордны "Г" танхимд Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Холбоо барих утас: 88989878
  • Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Намбарын Энхбаярын орчуулсан англи өгүүллэгүүдийн “Сохрын орон” /The country of the blind/ номын хоёр дахь хэвлэлийн нээлт Улсын төв номын сангийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд болно.
  • Замын хөдөлгөөний дүрмийг баталсан өдрийг тохиолдуулан НЗДТГ, ЗТЯ, ТЦА, НЭМҮТ зэрэг байгууллагууд хамтран Жанжин Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулна

11.30

  •  ЦЕГ-ын ХМТ-ийн "Мэдээллийн танхим"-д Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас хүний биед гэмтэл учруулах гэмт хэргийн нөхцөл байдал уг ГХУС чиглэлээр зохион байгуулах "Аюулгүй ажлын байр" нэгдсэн арга хэмжээний талаар ЦЕГ, НМХГ-аас мэдээлэл өгнө.

13.30

  • “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2-р үе шатыг хэрэгжүүлэгч талуудын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол Туушин зочид буудлын 1 давхар хурлын танхимд болно. Холбоо барих утас: 88054040

14.00

  • Сэтгүүлзүйн нээлттэй хаалганы өдөрлөг Идэр тауэрын таван давхарт болно.

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ-д

12.00

  • Хилс хэрэгт орж амиа алдсан 17 настай хүүгийнхээ асуудлаар 20 жил хуулийн байгууллагын үүд сахиж байгаа иргэн Ш.Золжаргал хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.30

  • Дархан хотын хүүхдийн паркийн газраас хууль бусаар авч казино байгуулахаар болсон тухай “Дарханы төлөө” ТББ-аас мэдээлэл хийнэ.

13.00

  • Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хятад компаниуд татвараа нуун дарагдуулж, хууль зөрчиж байгаа талаар иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-22 182.160.35.218

зөвлөл гэж байхгүй. зүгээр л тар АН намаа? батхүүгийн үхэл с.эрдэнэийн шоудах эцсийн хоргодох байр.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж