УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР
Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
09.00
- УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж буй “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвлөгөөн Төрийн Ордны их танхимд болно
- "Хаврын баяр-2019" улсын 28-дах удаагийн уламжлалт бүжгийн наадам "Монгол бөхийн өргөө"-нд болно.
- "Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөрийг хөгжүүлэхэд Статистикийн түншлэл, хамтын ажиллагаа, удирдлага зохион байгуулалтаар хангах чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий дээд түвшний бүлгийн хуралдаан Блю Скай зочид буудлийн хурлын танхимд болно.
- Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн бүх салбарт Монголын Хуульчдын холбоо, НЗДТГ-аас иргэдэд хууль зүйн төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулна. Холбоо барих утас: 70116004
09.30
- “Зоонозын өвчний тархалт, оношилгооны орчин үеийн аргууд болон биохамгааллын асуудлууд” олон улсын хурал-семинар Цус сэлбэлт судлалын үндэсний төвд болно. Холбоо барих утас: 88106649
11.00
- Төрийн ордны "Г" танхимд Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Холбоо барих утас: 88989878
- Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Намбарын Энхбаярын орчуулсан англи өгүүллэгүүдийн “Сохрын орон” /The country of the blind/ номын хоёр дахь хэвлэлийн нээлт Улсын төв номын сангийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд болно.
- Замын хөдөлгөөний дүрмийг баталсан өдрийг тохиолдуулан НЗДТГ, ЗТЯ, ТЦА, НЭМҮТ зэрэг байгууллагууд хамтран Жанжин Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулна
11.30
- ЦЕГ-ын ХМТ-ийн "Мэдээллийн танхим"-д Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас хүний биед гэмтэл учруулах гэмт хэргийн нөхцөл байдал уг ГХУС чиглэлээр зохион байгуулах "Аюулгүй ажлын байр" нэгдсэн арга хэмжээний талаар ЦЕГ, НМХГ-аас мэдээлэл өгнө.
13.30
- “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2-р үе шатыг хэрэгжүүлэгч талуудын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол Туушин зочид буудлын 1 давхар хурлын танхимд болно. Холбоо барих утас: 88054040
14.00
- Сэтгүүлзүйн нээлттэй хаалганы өдөрлөг Идэр тауэрын таван давхарт болно.
ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ-д
12.00
- Хилс хэрэгт орж амиа алдсан 17 настай хүүгийнхээ асуудлаар 20 жил хуулийн байгууллагын үүд сахиж байгаа иргэн Ш.Золжаргал хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.30
- Дархан хотын хүүхдийн паркийн газраас хууль бусаар авч казино байгуулахаар болсон тухай “Дарханы төлөө” ТББ-аас мэдээлэл хийнэ.
13.00
- Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хятад компаниуд татвараа нуун дарагдуулж, хууль зөрчиж байгаа талаар иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
Холбоотой мэдээ