ОХУ-ын эрдэмтэд саран дээр обсерватори барина

Хуучирсан мэдээ: 2019.05.23-нд нийтлэгдсэн

ОХУ-ын эрдэмтэд саран дээр обсерватори барина

ОХУ-ын эрдэмтэд саран дээр обсерватори барина

МОСКВА, 5 сарын 16. /ТАСС/. 2020-иод оны сүүл, 2030-аад оны эхээр ОХУ-ын эрдэмтэд Саран дээр хэд хэдэн астрофизийн обсерваторийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа тухай Оросын Шинжлэх Ухааны Академийн дэргэдэх Сансрын судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний захирал Лев Зеленый ТАСС агентлагт мэдэгдсэн байна.

«2020-иод оны сүүл, 2030-аад оны эх гэхээр нилээд урт удаан хугацааны дараа хэрэгжүүлэх төслийн тухай бид ярьж байна. ШУА, Москвагийн их сургууль болон бусад байгууллагууд нь ийм астрофизикийн байгууламжуудыг ажиллуулах нь Сарыг эзэмших ажиллагааны хамгийн чухал ажлуудын нэг байж болох юм хэмээн санал болгосон юм» хэмээн тэрээр ярьж байна.

Эхний ээлжид Сарны туйлын бүсэд радиоастрономийн болон сансрын цацраг судлалын 2 обсерватори барихаар төлөвлөж байгаа ба цаашдаа эдгээр судалгааны хүрээлэнгүүдийн тоог нэмэгдүүлэх болно. Тоног төхөөрөмжийг Сар луу хүнд даацын тээвэрлэгчийн тусламжтайгаар хүргэнэ.

Эрдэмтний ярьж байгаагаар эхний обсерваторийг роботууд барих юм байна. «Мэдээжийн хэрэг, Саран дээр хүмүүс удаан хугацаагаар ажиллахад хүндрэлтэй учир эдгээр судалгааны хүрээлэнгүүдийг эхлээд роботууд барина. Гэхдээ эцсийн тохируулга, шалгалт зэргийг сансрын жолоодлоготой нислэгийн үеэр хүмүүс хийнэ» гэж Лев Зеленый тодотгов.

2030 оноос хойш Оросын сансрын нисгэгчид Саран дээр бууж, 2035 он гэхэд бүрэн хэмжээний ажиллагаатай баазыг барьж байгуулах ажил өндөрлөсөн байна хэмээн таамаглаж байгаа юм байна.

Эх сурвалж:  https://tass.ru/kosmos

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж